Х.Нямбаатар: Чадахгүй бол элэнцгээ хийж нохой, муур тэжээдэг юм бэ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
140
legacy:2025/12/new12182.png

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар нохой, муур устгалын талаар үүрэг, чиглэл өглөө. Тэрбээр хэлэхдээ "Улс орнууд хиймэл оюун ухаан, сансрын технологи, бусад дэвшлүүд ярьж байхад бид нохой, муур устгалаа л дахин дахин яриад баймааргүй байна. Манайхан амьтан тэжээж байгаа бол хариуцлагатай баймаар байна. Дураа хүрэхээр тэжээнэ гэж аваад дургүйгээ хүрэхээр гаргаад хаячих юм. Тоглоом биш шүү дээ.

Эзэнгүй нохой, муур барих тор шидэгч төхөөрөмжийг хэрхэн ашиглахаас эхлээд аюулгүй тээвэрлэх хүртэлх сургалтыг эхлүүлж, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний ажилтнуудыг хамруулна.

Ингээд эзэнгүй нохой, муурыг хамгаалах төвд аваачиж, мэс ажилбараар үржлийг зогсооно. Тиймээс хотынхоо иргэдэд тэжээвэр амьтдынхаа үржлийг зогсоож, гудманд гаргаж орхихгүй хариуцлагатай хандахыг уриалж байна.

Нэмж хэлэхэд, ТҮК-ийн ажилчдын цалин өндөр байна гэж ярьж байгаа хүмүүс өөрсдөө ирээд ажиллаж болно, нээлттэй. Хэн хийж чадаж байгаа хүн өндөр цалин авах нь зүй ёсны асуудал. Эзэнгүй нохой, муур барих ажилтай холбогдуулж мөн тодорхой урамшуулал нэмж өгнө" гэлээ.

Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Амьтан тэжээх хөөрхөн шүү,харин тэжээж чадахгүй байж авч дасгаад хаяад байгаа нь муухай юм,

  • З
    Зочин

    Орон сууцанд нохой муурын татвар өндөр тогтоож ав Нийтийн эзэмшил газар ,хүүхдийн тоглоомын газар ,тарьсан бут сөөг гээд бүх газруудад шээлгэдэг байлгаж, хошуувчгүй байж дэлгүүрт авч явна Ингэж болох уу

  • И
    ИРГЭН

    Нийтийн жижигхэн байранд арслан бар шиг нохойтой хамт амьдарч байгаа Монгол хүнийг эрүүл хүн гэхэд итгэдэггүй!!! Ер нь байранд нохой муур тэжээдэг хүмүүс бол сэтгэлээ татгаруулах гэсэн аргаа барсан хүмүүс байдаг байх, түүнээс биш үр хүүхэд олонтой айл өрх юуун нохой муураар хань хийх!!

  • D
    DR. ADITYA

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Зөв өөрийгээ яая гэж байж муур нохой тэжээж хаа тааралдсан газраа баалгаж шээлгэнэ

  • З
    Зочин

    Ард түмнээс дээрэмдэхээ л боддог удирдагчдын толгой уг нь мөнгөн дээр гялалзтал ажилладагсан. Золбин нохой муураар дамжуулан иргэдээс татаас аваач. Гэрийн амьтан тэжээвэл жилд 200,000-г төлнө гэх мэтээр. Нямбаатар 200-н тоонд дуртайшдээ. Зүгээр л газар хэвтэж буй мөнгө. Татвараа төлөөгүй машиныг журмалдаг шигээ амьтдыг устгаач.

  • З
    Зочин

    Бид одоо ийм лийдертэй 21-р зуунд амжих уу? Зөрүүлээд асууя. Хуулиа ч мэдэхгүй ийм хүн, ард түмний татварыг хуваарилж суугаад иргэдэд ийм бүдүүн шаардлага тавьж буй бол албаа хүлээлгээд өгчихвөл яасын бэ? Боржуран дээр толгой нь гялалзтал ажиллаад хиймор орчихдог этгээд. Золбин нохой, муур устгал, spay төсөл энэ тэр гэвэл дотор нь муухай оргино. Мэдэхгүйдээ биш. Олигтой унц, цавчаа гарахгүй учраас тэр. Ядаж л хуулиа мөрдөөд гудманд яваа золбингуудыг устгахаасаа залхуурна. Уг нь боржурын л нэгэн адил хариуцсан ажил нь шүү дээ.

  • И
    Иргэн

    Нямбаа нохой мууртай биш хулгайч нартайгаа хэрэлдээд авилга хороолол яав

  • З
    Зочин

    Хотын даргын дэмжиж байна. Дандаа үнэн юм ярьдаг, хөдөлмөрлөдөг сайн дарга.

  • З
    Зочин

    Явган зам замын бордюр байхадл хуулж хужааа хогооор солж ашиг хииисэн гээ биздэээ

  • Х
    харин тиймээ даргаа

    100 гаран жилийн өмнө хүрээнд ирсэн гадаад хүмүүс, эзэнгүй нохой нь хүрээний ариун цэврийг сахиулдаг болтой юм гэсэн байдаг.

  • З
    Зочин

    Янз бүрээр хэлүүлж чичлүүлээд байгаач шантрахгүй ажиллаад л байгаа хүндээ. ТҮЦ нүүлгэх, ТҮК -н ажилчдын цалинг нэмэх, явган болоод авто замыг өргөн уужим болгох, золбин нохой муурыг цөөлөх, замын хашлагыг батбэх үзэмжтэй болгох , хууль бус барьсан хашаа хашлагыг буулгах гээд урьд өмнөх хотын дарга нарын хийгээгүй олон чухал ажлыг муу муухайгаараа хэлүүлсэн ч хийгээд л байна. Идсэн эрүү хувхайрч идүүлсэн мод ургадаг юм. Улам сайн ажилла

  • З
    Зочин

    ANUSDI BOOB LAW XXN MASSAJLI VANXANDI80.955877ALNI SEKSEER

  • Z
    Zochin

    Zuv shu amitan hairlahgui hun ingej amitan semelj zolbin bolgobol uil lai n uurt n irne shu mash zuv nyamba darga