ЧУУЛГАН: Ухаа худагийн асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг баасан гарагт хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/10/OyukGishuun/danhh.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан энэ долоо хоногт зөвхөн баасан гарагт хуралдахаар товлогджээ. Чуулганы хуралдаанаар нийт таван асуудал хэлэлцэх аж. Үүнд:

-Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут, үргэлжилнэ/

-Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал

Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/

-“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн 2025.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/

-Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай