Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:2025/11/MANihHural/hurall.png

МАН-ын Удирдах зөвлөл дөнгөж сая хуралдаж, УИХ-ын даргад ЭЗХ-ийн сайд Н.Учралыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хуралдсан МАН-ын 31 дэх Их хурлаар Н.Учралыг тус намын даргаар сонгосон. Түүнийг УИХ-ын даргаар томилох асуудлыг өнөөдрийн чуулганы хуралдаанаар шийдвэрлэж магадгүй байна.

Тэрбээр 2016 оноос хойш УИХ-д гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж буй юм.