ЧУУЛГАН: УИХ-ын даргаар Н.Учралыг томилох асуудлаар АН-ын бүлэг 14.00 цаг хүртэл завсарлага авлаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:2026/04/chuulgaa0916.png

МАН-ын Удирдах зөвлөл болон бүлгээс дэмжсэний дагуу УИХ-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг томилох асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болсон. Энэ дагуу чуулганы хуралдаанд дээрх асуудлыг танилцуулсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 14.00 цаг хүртэл завсарлага авлаа.

Учир нь тэд "УИХ-ын дарга аль нэг намын дарга байх ёсгүй, намаасаа түдгэлздэг байх" хуулийг санаачлаад буй. Иймд дээрх асуудлыг хэлэлцэж, байр сууриудаа нэгтгэх шаардлагатай гэж үзэн, завсарлага авлаа.

Яг одоо АН-ын бүлэг дээрх асуудлаар хуралдах гэж байна.