“Нислэгийн тийз захиалж өгнө“ гэх зараар холбогдож 980 мянган төгрөгөө залилуулжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:gadaad passport surwaljilga/JU5A1497.jpg

“Нислэгийн тийз” захиалаад залилуулсан гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Тодруулбал, нэр бүхий иргэн фейсбүүк сүлжээнд "Нислэгийн тийзний захиалга авна" гэх зараар холбогдож үл таних этгээдийн данс руу 980 мянган төгрөг шилжүүлж залилуулжээ. Иймд иргэд та бүхнийг гадаад улс руу зорчихдоо баталгаат компаниар үйлчлүүлж тийзээ бичүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.