ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг ЯАРАЛТАЙ хэлэлцэхийг дэмжлээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:uchral gishuun/darga.png

Үдээс өмнө Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.

Энэ дагуу УИХ-ын чуулганы хуралдаанаар дээрх хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэх эсэх санал хураалт явуулсан юм. Санал хураалтал 62 гишүүн оролцсоны 47 нь дэмжсэнээр дээрх хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэхээр болж, Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.