Ж.Энхбаярыг ЭЗХ-ийн сайдаар, М.Бадамсүрэнг ХХААХҮ-ийн сайдаар томиллоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/11/588451809_831763896152163_903404990387157235_n.jpg

Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Н.Учрал УИХ-ын даргаар томилогдсон тул түүний оронд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярыг шилжүүлэн томилж, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг ХХААХҮ-ийн сайдаар томилохоор МАН-ын бүлэгт танилцуулсан билээ.

Энэ дагуу өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд дээрх саналыг танилцуулж, УИХ-ын гишүүд шинэ сайд нараас асуулт асууж, хариулт авлаа. Үүний дараа сайдаар томилох захирамжид гарын үсэг зуран, тангараг өргөснөөр томилгоо албажлаа.