ЧУУЛГАН: Шатахууны хангамж, нийлүүлэлтийг дэмжих хуулийг ЯАРАЛТАЙ горимоор хэлэлцэхийг дэмжлээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:2025/10/damdinnyamdaimka/dalchgar.png

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлсэн. Чуулганы өнөөдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж хариулт авлаа. Улмаар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураахад, 91 гишүүний 49 нь 53.8 хувийн саналаар дэмжсэн юм.

Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Энэхүү хуулийн төсөл нь олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлээс сэргийлэх, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжиж, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой аж.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн мөн юм бол төр мэдэлдээ авах хэрэгтэй . Стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнийг хувийн компаниуд үнэ нэмж дамлан зарж ашиг олоод байж болохгүй шүү дээ

  • И
    Иргэн

    Бензин түлшний хомсдол ийм учиртай байжээ!! Ккк

  • И
    Иргэн

    Хүрэлсүхээ одоо хулгай луйвараа болиоочээ!! Хүрэлсүхээ чи Эрдэнэт үйлдвэр, төрийн өмчийн бүхий л копануудаас ашиг авилга авч байгаа, одоо бензин түлшний сав нэрээр ядарсан Монгол улсаас хоёр их наядыг хусаж яаах гэсэн юм бэ!!

  • И
    ИРГЭН

    Хүрэлсүхийн бүлэглэл бензин түлшний зохиоомол хомсдол үүсгэж байгаад өчигдөр УИХ-ын чуулганаар бензин түлшний сав баримаар бн 2- их наядын мөнгө авая гэж Дамдиннямаар хэлүүлээ шүү дээ!!! Монголчууд минь цаана чинь МАН мафиууд улс орон ард иргэдээ цөлмөж дууслаа сэрээчээ!!! Одоогийн бензин шатхууны хомосдол чинь ийм учиртай байжээ!! Ккк Хийх бензин түлшгүй байж их хэмжээний сав хэрэгтэй гэнэ шүү МАН мафиууд!! АН - мафиууд нэгдэж идэж ууж байгаа бололтой дув дуугай!! Кк

  • Д
    ДАВААДАГВА БАТ-ЭРДЭНЭ

    Иргэний үнэмлэхээ авах гээд өнөөдөр бүтэн суулаа! Энэ хорвоод чинь биднийг гэж хайрхан байна уу!!!!!!!!