ЧУУЛГАН: Л.Өлзийсайханыг ҮХЦ-ийн гишүүнээс чөлөөллөө

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/11/ulziis.jpg

ҮХЦ-ийн гишүүн Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохоор болсон тул цэцийн гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад 64.2 хувийн саналаар ҮХЦ-ийн гишүүнээс чөлөөллөө.

Үргэлжлүүлэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилох саналыг хэлэлцэх гэж байна. Үүний дараа чуулганы хуралдаанаар томилгоог эцэслэх юм.