“МИАТ“ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд чиглэл болгожээ
40

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар зарим төрийн өмчит компаниудад хийсэн шалгалтын дүнтэй танилцлаа. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцох чиглэл өгсөн байна. Тухайлбал,
"МИАТ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг чөлөөлөх чиглэл өгчээ. Учир нь тасалбар борлуулалт, онгоцны нойтон түрээс, онгоцны худалдан авалт дээр санхүүгийн асуудал үүссэн учраас ийм чиглэл өгсөн гэж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ дурджээ.
Б.Мөнхтамир нь 2021 оноос эхлэн "МИАТ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй юм.



