Олон гишүүн томилолттой байгаа тул МАН-ын бүлэг хуралдахгүй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/10/manbuleg/bulegiinh.png

Хуваарьт ёсоор долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлэг, зөвлөлүүд хуралддаг. Энэ долоо хоногийн тухайд, Ардчилсан намын бүлэг хуралдаж байгаа бол МАН-ын бүлэг хуралдаагүй байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, МАН-ын бүлгийн олон гишүүн гадаад, дотоод томилолттой байгаа тул өнөөдрийн хуралдаан цуцлагджээ. Харин АН-ын бүлэг орон нутаг дахь төрийн албаны хууль бус томилгооны асуудлаар мэдээлэл сонсжээ.