ӨБХ: С.Эрдэнэбатаас тэтгэврийн зээлийн асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгчид хандсан асуулгын хариуг хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/10/erdenebat.s/2L3A42881.jpg

УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор гурван асуудал хэлэлцэхээр болжээ. Хуралдаан 11.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар:

-Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатаас Тэтгэврийн зээлийн асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгчид хандсан асуулгын хариуг хэлэлцэх

-Иргэдээс ирүүлсэн өргөдлийн талаар /Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэнээс ирүүлсэн өргөдлийн тухай/

-Өргөдлийн байнгын хороонд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийн шийдвэрлэлтийн явцын талаарх мэдээлэл сонсох аж.