ТББХ: Бүх нийтийн амралт бямба, ням гарагт тохиовол лхагва, пүрэв гарагт шилжүүлэх хуулийг өнөөдөр хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2026/03/amraltiin.jpg

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар 4 асуудал хэлэлцэнэ. Үүнд:

-Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 2 гишүүн 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/

-Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/-ийг хэлэлцэхээр төлөвлөжээ.