ӨБХ: Тэтгэвэр тогтоолтыг шинжлэн судлах ажлын хэсэг байгуулав

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 12 сек
580
legacy:2025/12/urgudul.png

Өргөдлийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.02/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас Тэтгэврийн зээлийн асуудлаар Монголбанкны ерөнхийлөгчид хандсан асуулгын хариуг хэлэлцэж, ӨБХ-нд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлт шийдвэрлэлтийн явцын талаарх мэдээлэл сонсон, ажлын хэсэг байгууллаа.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат Гэр бүл, Нийгмийн хамгааллын яам, Монголбанканд УИХ-аас чиглэл болгосон зээлийн хүүг багасгах, хугацааг уртасгах, тэтгэврийн зээлийн хэмжээнд хязгаар тавихгүй байх зэрэг хэд хэдэн чиглэлтэй холбогдуулан 5 зүйл бүхий асуулга тавьсан. Монголбанк тэтгэврийн зээлийг хязгаарлалтгүй олговол зээлийн чанарт нөлөөлж, инфляци үүснэ, тодорхой судалгаа хийж байгаа гэсэн хариу ирүүлсэн байна. Харин байнгын хорооны хуралдаанд Монголбанк арилжааны 9 банктай жил бүр гэрээ хийж, хамтран ажилладаг боловч арилжааны банкны үйл ажиллагаанд огт оролцдоггүй. Одоогоор банкууд өөрийн гэрээний нөхцлийн дагуу хүүг тогтоогоод зээл олгож байгаа.

Монголбанкнаас арилжааны банкуудад тавьсан өр орлогын хэмжээ, зээлийн хугацаа зэрэг бүх хязгаарлалтуудыг цуцалсан хэмээн Монголбанкны дэд ерөнхийлөгч тайлбарлав. Харин арилжааны банкууд бусад хадгаламж эзэмшигчдийн мөнгийг эргүүлээд зээлдүүлдэг тул эх үүсвэрийг шийдэж, Монголбанк эрсдлийн хэмжээ, заавал байлгах нөөцийг багасгаж өгвөл тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжтой гэж үзэж байгаагаа мэдэгдлээ.

Ахмадууд анх тэтгэвэр тогтоолгохдоо цалин түүнтэй адилтгах орлого, түүний өнөөгийн үнэ цэнэ, шинэчлэн тогтоох итгэлцүүр, тэтгэмжийн хэмжээ багассан гэдэг гомдлоор нэр бүхий 21 иргэнээс өргөдөл гомдол ирүүлсэн байна. Иймд Өргөдлийн байнгын хорооноос дээрх асуудлыг шинжлэн судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэж үзэн Байнгын хорооны тогтоолын төслийг батлав.

Хуваалцах:580

СЭТГЭГДЭЛ (58)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Г
    Гайхшрал

    Ардчилсан намын нөгөө эрдэнэ гэж нөхөр дарга байхдах муу юм сэтгэж хийснээс улбаатай хөгшчүүл хоорондоо хагаралдаад байна. Улсад ажиллаагүй нэг намчин 5 жилд баахан мөнгө тушаагаад хоёр саяас дээш тэтгэвэр авдаг гэсэн. Нөгөө намынх нь ч ялгаагүй мэдээлэлд ойр гээд баахан зээл аваад тэглүүлсэн. ОДОО ТЭТГЭВЭР НЭМЭХИЙН ОРОНД 36 САРЫН ЗЭЭЛ өгнө гэж ТЭНЭГ ЮМ УЛСын их хурал нь ЯРИАД ХӨГШЧҮҮЛИЙГ ДОРОМЖИЛЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ...

  • D
    DR. ADITYA

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • D
    DR. ADITYA

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • А
    Ахмхд настан

    Сүүлийн 5 жилээр тэтгэвэр тогтоодог нь маш буруу ажилласан жил төлсөн шимтгэлээр нь тооцож тогтоодог болмоор ажил хийгээгүй сайн дураар бага шимтгэл төлсөн ахмадууд маш олон тийм хүмүүст 30,40 жил ажиллаж шударгаар шимтгэл төлсөн хүмүүстэй барьцах эрх байхгүй баймаар их багын ялгаа энд л байгаа бишүү

  • З
    Зочин

    Тэтгэвэрт нэгэнт гарсан хүмүүс ЯМАР эрх ашигтай байх нь тодорхой 1.нэмэх,Харин тэтгэвэр тогтоолгох нас нь болоогүй хүмүүс бас өөр 2.Улс төр хийдэг,Ер нь манайханд тохирсон хуультай байсан.Харин 2019 хойш ЗАВХРУУЛСАН.Огт дээрдсэн юм байхгүй,Нийгмийн даатгалынханы царайг хардаг болсон.Заавал танил хэрэгтэй юу?.Өөрчлөөд өмнөхийг өөрсдийнхөө бодолоор болгосон хүмүүс ХҮРТЭХ юмаа хүртэх л байх даа.

  • И
    Иргэн

    Өө шалгуулахад айгаад бх юм алга 33 жил 4 сар 28 хоног ажилласан гэж тэтгэвэр тогтоогдсон ккк

  • З
    Зочин

    Сүүлийн 5 жилээр тогтоодгоо яаралтай зогсоо.Үүнээс болж ахмадууд талцаад байна.

  • З
    Зочин

    Ахмадууд ихсээд ажиллах хүчин хомсдоод байна.Тэтгэвэр тогтоох насыг заавал 60 .65 болго.Маш олон ахмад 60 тай гармаар гэж бн.Дундаж нас уртассан..Надаас хөнгөн ажил хийж байгаад хүнд нөхцөл гээл 80% аар 50 тай гарчих юм.Тэтгэвэрт гарсан хойно нь адил болгоно гээд яриад байх юм.Ингэх байсан бол шударгаар ндшимтгэл төлөх хэрэг байна уу.Тэтгэврийн хуулиа яаралтай шинэчил.

  • Х
    Хэрзэн

    өндөр шимтгэл төлж өндөр тэтгэвэр тогтоолгосон хүмүүс рүү битгий дайраад байгаарай. Тэд чинь өндөр цалин авч шимтгэл төлсний хүчинд даатгалын сан чинь мөнгөтэй явж ирсэн шүү. Шударга ёсны зарчимыг зөрчиж болохгүй.

  • Э
    Эмээ

    Тэтэвгэр нэм гэхээр шал өөр юмруу хальтарчих юм . Ёстой л eэвэнгийн нөгөө тал нь энэ бүүр нөгөө тал уу энэ гэдэг шиг л болох юмдаа

  • З
    Зочин

    Тэтгэвэр тогтоохдоо ажилласан жил болон шимтгэл төлснөөр тогтоохоос гадна уг хүн ямар ажил хийж бсныг ч хамааруулах хэрэгтэй Ямарч ажил хийгээгүй бж бгаад тэтгэврийн насанд хүрээд халамжийн тэтгэвэр тогтоолгогсод олширч бна Мөн сайн дураараа өндөр шимтгэл төлөөд өндөр тэтгэвэр тогтоолгож бгаа хүн ч бна Энэ бүгдийг харгалзан үзэж тэтгэвэр тогтоолт хийж бмаар бна эмнэлгийн байгууллагад бага эмчээр тасралтгүй 35 жил ажиллаад 1сая төгрөгний тэтгэвэр авч бна Жил бүр инфляцтай уяалдуулж тэтгэвэр нэмж бх хэрэгтэй бмаар бна

  • З
    Зочин

    Тэтгэвэр тогтоох тогтолцоог өөрчилмөөр юм. Монгол хүн дунджаар хэд насалж байгаа билээ хөөрхий. Улсад ажиллаж төлсөн татвараасаа л эргээд багахан хэсгийг авах гэж байгаашдээ. Инфляц, эдийн засгийн өсөлт гэдгээ ярих юман дээрээ огт ярьж тооцохгүй ийм ч улс байх гэж. Улсад ажиллаж татвар төлсөн үү, хувиараа хөдөлмөр эрхэлж сайн дураар татвар төлсөн үү, эсвэл огт татвар төлөөгүй байж яах аргагүй нас нь болоод ирхээр тэтгэвэр тогтоолгох болсон уу, тэтгэвэр тогтоолгох нас болоогүй ч улсад төлсөн татварын жил нь гүйцсэн зэргийг ялгаж салгаж тооцож тэтгэвэр тогтоож болдог баймаар юм даа. Үхсэн хатсаных нь НҮБ-д хүнлэг энэрэнгүй яадаг ийдэг улс вэ, жинхэнэ дарангуйлагч, хүний эрхийг зөрчигч, боолчлогч улс бол Монгол улс

  • И
    Иргэн

    Эргүүтээч! Хуулиа унш! Тэтгэврийн хэмжээнээс үл хамааран инфляцийн %-иар өсгөх хуультай. Зарчим нь ийм юм. 80К гэвэл ЗГ хуулиа зөрчиж, ахмадуудаа доромжилж байгаа хэрэг! Үхлээс өөр хүлээлтгүй ахмадууд тэмцэх ёстой! Угаасаа хоол идэх, эмчлүүлэх, эрүүл чанартай амьдрах эрхийг чинь төр зөрчөөд байгааз дээ? Ялангуяа 70-80+ настай ахмадууд.. Хэзээ хэдээр тогтоолгов? Тогтоолгосон он, төлсөн шимтгэл, ажилласан жилээ л бод!

  • З
    Зочин

    Шалтгаан тодорхой. Анх тэтгэвэр тогтоосноос нь хойш төгрөгийн ханшийн уналтаар дүйцүүлж өсгөхгүй явсанаас л асуудал үүссэн. Жил бүр инфляцийн %-иар өсгөөд явбал асуудал гарахгүй. Хууль хэрэгжихээс өмнө он удаан ужил нэг хэмжээгээр тэтгэвэр авч ирсэн ахмадууд гомдох нь аргагүй. Ж/нь, манай ээж 1990 онд тэтгэвэрт гарсан. Тухайн үед 500к төгрөгийн цалинтай,/ одоогийн ханшаар 5 сая хавьцаа юу?/ байлаа. Гэтэл одоо ханш хэд дахин унасан бээ? Тэтгэвэр нь өсөөд өсөөд 689к. Үнийн өсөлттэй уяхгүй юм уу? Зүгээр л тогтоогоод хаячихаж болохгүйшд.. ккк

  • И
    Иргэн

    Тэтгэвэр тэтгэмжийн хуулиар жил бүрийн 1 сарын 1-нд тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцийн дундаж хувиар өсгөх хуультай. Тиймээс ЗГ хуулиа хэрэгжүүлж ажилла! Юу яасан 80К, судлан шинжлэх вээ? Бага тэтгэвэр тогтоогдсон гээд байгаа хүмүүсийн тухайд анх тэтгэвэр тогтоосноос нь хойш ханшийн уналтыг тооцож өсгөж байгаагүй л асуцдал байгаа ш дээ. Суурь тэтгэвэр хэдээр тогтох нь тухайн хүний төлсөн шимтгэл, ажилласан жилээс шалтгаалдаг гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Их, бага тогтох асуудал бусдад,, тэр тусмаа төрд огтхон ч хамаагүй. НДС-н бодлого, хуулийн зарчмаа л барь. Он удаан жил ₮-н ханшийн уналтаас хамгаалж өсгөөгүй тэтгэврээ сууриар нь нэмэх асуудлаа ЗГ жич шийдэх ёстой. Эх үүсвэрээ төр өөрөө олно биз. Төсвийн мөнгөөр тансаглаж бгаа жишээ өч төчнөөн. Италид чартер онгоц хөлөглөөд Ер-гчийг дагаж хэдэн зуугаараа явж л байна. Төсвийн хэмнэлт яасан? 2024 оноос жил бүр хуулийн дагуу нэмж байгаа нэмэгдлээ бага тэтгэврийг өсгөх асуудлаасаа тусад нь авч үзээрэй дээ! Жил жилд жигд нэмэх ёстой

  • З
    Зочин

    ТЭТГЭВЭР 80 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭХ НЬ УТГАГҮЙ.БАГА ТЭТГЭВЭРТЭЙД АХИУ ХУВИАР НЭМЭЭД ИХ ТЭТГЭВЭРТЭЙД НЬ БАГА ХУВЬ НЭМЭХ ГЭСЭН ШАТЛАЛТАЙ НЭМЭЛТ ХИЙХ НЬ ШУДАРГА БОЛНО. БҮГДЭД ИЖИЛ НЭМНЭ ГЭЖ ЭРГҮҮТЭХЭЭ БОЛЬ БАС ХҮҮГ БАГАСГА. ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ГЭДЭГ НЬ АХМАДУУД ШААРДЛАГАТАЙ ТОХИОЛДОЛД МӨНГӨӨ УРЬДЧИЛЖ АВЧ БАЙГАА ХЭЛБЭР. ҮҮНД ХҮҮ ТООЦООД ДЭЭРЭМДЭЭД БАЙХ ШААРДЛАГАГҮЙ. АХМАДЫН ТЭТГЭВЭР ОЛГОЛТЫГ ГАНЦ БАНКАНД ХАРЪЯАЛУУЛЖ УЛС ХАРИУЦАХ ХЭРЭГТЭЙ.АХМАДУУДАА АРАЙ Л ИХ ДЭЭРЭМДЭЖ, ДАРЛАЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ЗАСАГ.

  • З
    Зочин

    Насаараа хар зах дээр юм зарж улсад татвар төлөхгүй ажилчихаад бага тэтгэвэрээ илүү нэм гэж суулт хийх нь ёс зүйгүй үйлдэл юм.

  • З
    Зочин

    Хүний хөдөлмөрийн сүүлийн 20 жилээс нь тэтгэвэр тогтоодог нь шудрага хууль мөн үү

  • И
    Иргэд

    Таны хэлж бгаагаар бол ажил хиихгүи ар ажилаа амжуулж баисан хүмүүс ижил тэтгэвэр авах өдөр шөнөгүй хамаг гэр бүл эрүүл мэнд золиослож Гомбын гозон болтлоо зүтгэсэн хүмүүс нь бага тэтгэвэр авах юм уу иймэрхүү л ойлголт авлаа тэгвэл ажил хиихгүи хүүхдээ хараал хүүхэд гаргаад сууж бх нь зөв юм бна тэгж амьдарсан хүмүүсииг хамгаалаад ажил хииж амьдарсан доош хииж элдвээр ниигмиин эсрэг болгож яриад танд ямар сан аа бна хужаа юм уу хаашаа юм

  • I
    Irgen

    Bvren tetgeveriig 1.5 saya bolgoochee Yhtelee ajillaj bj odoo uvchtei em emnelegt ochij chadahgyi bn Tegehed sain duriin tulugsud 2 saya avch bn. Mun NDIin ajiltanii aav eej darga nariin tanil tal malchin bsn xvn 2.3 sayaar ariin haalgaar togtoolgoj bn.dendej bna

  • З
    Зочин

    Улсад ажиллаад тэтгэвэрт гарч буй иргэдийн тэтгэврийг тусад нь тооцох. Сайн дураар даатгуулагчийн тэтгэврийг тусад нь тооцох. Сайн дурын даатгуулагч нь. олон жил хамгийн багаар шимтгэл төлөөд тэтгэвэрт гарахынхаа өмнөх 5 жилд өндрөөр шимтгэл төлсөн бол тооцооллыг нь өөрөөр гаргах хэрэгтэй.

  • З
    З.Галсан

    Хүнд хортой нөхцөлөөр тэтгэвэрт суусан тэр үеийг одоо үетэй харьцуулахад бага тэтгэвэртэй 800к авч байна тэтгэвэрт суугаад 11жил болсон харамсалтай санагддаг нэмээд нэмээд ийм бага амьдрахад бэрх бна даа

  • М
    Монгол улсын иргэн

    ЭНЭ АЖЛБН ХЭСЭГ НЬ БҮХ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОГЧЫН ЗӨРҮҮГ ШАЛГАХ ГЭЖ БАЙГАА ЮМУУ ЭСВЭЛ ЭНЭ 21 РҮНД ЗОРИУЛЖ АЖЛЫН ХЭСЭГ БАЫГУУЛААД БАЙГАА ЮМУУ. НЭГЭНТ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛСАН БОЛ УЛСАД БАРАГ АЖИЛЛААГҮЙ БАЫЖ ХУВИЙН ХЭВШЛЭЭС ХЭДХЭН ЖИЛ ӨНДӨР ТАТВАР ТӨЛЖ ХИЙМЛЭЭР ӨНДӨР ТЭТГЭВЭР ТОГТООЛГОСОН ХҮМҮҮСЭЭ ШАЛГААРАЙ ДАА. ЭНЭ ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН ТЭТГЭВЭР, СҮҮЛИЙН 5-Н ЖИЛ ӨНДӨР ТӨЛСӨН ТЭТГЭВЭР ХОЁРООС БОЛЖ НАСААРАА УЛСАД АЖИЛЛАСАН РҮМҮҮС ХОХИРООД БХЙНА ШҮҮ. БАГА ТЭТГЭВЭР НЭМ ГЭЭД БХЙХ ЮМ. АЖИЛ ХИЫГЭЭГҮЙ БАЙЖ ТЭТГЭВЭР АВЧ БАЙГАА НЬ ИХ ЮМ БИШҮҮ. 30-40 ЖИЛ НИЙГМИЫН ДААТГАЛ ТӨЛСӨН ХҮМҮҮС ДУНД НЬ ОРХИГДОХ ГЭЭД БАЙНА ГЭДГИЙГ ЭНЭ АЖЛЫН ХЭСГИЙНХЭН ОЙЛГОЖ ХЯНААРАА ДАА. ШУДАРГААР ТЭТГЭВЭР НЭМЭХ ГЭЖ БХЙГАА БОЛ СҮҮЛИЙН 5-Н ЖИЛ ӨНДӨР ТӨЛЖ, ӨНДӨР ТЭТГЭВЭР АВЧ БАЫГАА РҮМҮҮСТЫН ТЭТГЭВРИЙГ ШУУД БУУРУУЛАХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ.

  • А
    Аюурзана

    Өргөдлийн байнгын хороо оо!!! Хүний мөнгийг эзэнд нь өгөхдөө юун олон долоон юм ярьдаг юм бэ. Олон түмнээс санаа чинь зовдоггүй юм уу. Чи мөнгөө хичнээн жил хуримтлуулчихаад эргүүлээд зээльe гэж гуйж явах ямар байх уу. Үүнийг Бодож чадах уу

  • А
    Аюурзана

    Eр нь ахмадууд өөрийнхөө хуримтлуулсан тэтгэврийн мөнгөө өөртөө авъя аа. Тэр нь дээр шүү. Хожмын өөхнөөс өнөөгийн уушиг гэж үнэн үг бий дээ. Өөрийнхөө хуримтлалыг хэн нэгнээс зээлэх гэж ялаж байх хэрэг алга аа.

  • З
    Зочин

    Төрийн албанд 34 жил ажиллаад тэтгэвэрт гарсан боловч бичиг баримт бүрэн шаардлагыг сайн хангасан боловч 2 жил хасаж тооцоод 288000т гаргасаныг үл зө шөөрч дахин шалгуулж 358000к болгосон мөн 34 жилийг 32 жилээр бодсон цалин бол тухайн үеийнхээ хэмжээнд авч байсан мөн ажлын шаардлагаах 5сараас 19 сар хүртэл амралтнүй илүү цагийнхаа мөнгийг авдаг цалин 1 саяаас дээш гардаг байсанч тэтгэвэр бага тогтоогдсон ч 2 жилийнхээ нөхөн олговрыг дахин нэмүүлэх хүсэлтэй байна үшнийг

  • Э
    Эрдэнэбаяр

    Итгэлцүүр заавал чухал. 15 жилийн өмнөх $-ын ханш, үүнээс болоод худалдан авах чадвар өөр болсон нь гарцаагүй шаардлага мөн. 15 жилийн өмнөх 1сая төгрөг одоогийн сая төгрөгөөс хэд дахин их зөрүүтэй байгаа.

  • Г
    Г.Наранцэцэг

    Тэтгэвэрт гарах гэхээр улсд ажилласан жил бага гээд гардаггүйээ.Улсаас өгч байсан 10 жилээ нөхөн олгомоор бна.Бид залхуудаа биш.Ардчилал гарч ирээд л цомхотгол гээд имэнх ажилчдаа үндэслэлгүй халаадал.Дуртайдаа ажил хийгүй юм биш.Миний үеийнхэн бүгд хэлмэгдсэн шүүдээ.Улсаас өгч байсан 10 жилийг эргээд 1 өгмөөр байнао.Олон иргэд хүсэж бга байх.

  • Х
    Ххх

    Дахин судалгаа хийх болсноор зандан гийн үед энэ асуудал шийдэгдэхгүй юм байна

  • А
    Ахмад

    Тэтгэврийн тайралтын будлианыг засахад маш амархан.2023 оны итгэлцүүрээ 5жил буюу 60 сарын дундажаар үржээд л ,түүнээсээ тэтгэвэр бодох %-раа бодоод л гаргачихна ш дээ. Аа харин ажилласан жил,төлсөн шимтгэл, нэрийн дансны үлдэгдэл зэргийг харгалзаад бодох нь бас шударга болно.доод хэмжээгээр нөхөн төлж чүү ай 20жил хүргээд гарсан хүнд НЭРИЙН ДАНСАНД үлдэгдэл бага л бх бх даа.цөөн жил ажилж, нэрийн дансны үлдэгдэлгүй хүмүүс 1,5 сая гэж хашгираад бвал бас хэцүү л юм даа..

  • А
    Ахмад

    Тасралтгүй 34 жил ажиллаад тэтгэвэр тогтоолгосон гэтэл өнгөрсөн нэмэлтээр хохирсон шүү???

  • И
    Иргэн

    Олон жил тасралтгүй НДШимтгэл төлсөн нь хохирох ёсгүй. Булгантуяа тийм л юм хийсэн, хэсэг ахмадууд хохирсон шүү, төлсөн ажилласнаар нь шударга нэмэгдүүлэх хэрэгтэй. Түүнээс биш бага тэтгэвэртэйг их, гайгуу тэтгэвэр авдаг хэдийг нь хэрхэвч хохироож болохгүй шүү.

  • З
    Зочин

    Тэтгэврийг ижилхэн нэм гээд байх юм.Үүнийг ойлгох ухаан хүрэхгүй юм. Ажил хийж татвар их төлсөн нь хохирч, ажил хийгээгүй татвар төлөөгүй,хувийнхаа бизнесийг хийчхээд ,ижилхэн авна гээд байх юм.

  • Z
    Zochin

    Улсад ганц ч жил ажиллаж үзээгүй алцайж дээшээ харж хэвтэж хэдэн хүүхэд гаргачихаад нөхөн даатгал, хүүхдийн болзлоор тэтгэвэрт гарч улсаар зүгээр тэжээлгэж байгаа нөхдүүд тэтгэвэрээ тэмүүлмээр байна гээд яваад бх юм, яасан ичдэггүй юм вэ.

  • С
    Санал

    Ингэж мунгинаж байхаар имфляц тооцож тэтгэвэр нэмэх хуулиа л хэрэгжүүлээч.

  • И
    И

    Тэтгэвэр, халамж 2 оо дээр, доороо ялгахгүй юмаа !

  • З
    Зочин

    Санал нэг бна. Ажил мэргэжил төлсөн шимтгэл ажилласан жил гээд хүн бүр адилгүй тогтоогддог нь зүй ёсны хэрэг. Үүнийг тэгшитгэнэ гсн ойлголт байж боломгүй зүйл. Тэтгэвэр нэмэх гэж бга бол хуулиндаа захирагдаж ижил тэнцүү хувиар ялгаварлалгүй жигд нэмэх хэрэгтэй..

  • З
    Зочин

    40 хэдэн жил ажилласан хүн ч хамгийн бага тэтгэвэр авч л бна. (6890000) 27 ч бас ч их биш бна.

  • З
    Зочин

    Тийм тохиолдол бгаа шүү.

  • И
    ИРГЭН

    Жагссан болгонд айгаад татвар төлөгчдийн мөнгөөр угжаад байвал цаашидаа тэтгэвэр утгаа алдана шүү!! Улсад өчнөө жил ажилсан гэж эргүүтэх яаахав, хүнд хүчир, эсвэл нарийн мэргэжлийн хариуцлагатай ажил хийж өндөр шимтгэл төлсөн хүмүүстэй барицаж байгаа хүмүүс бол өрөвдөлтэй хүмүүс шүү, боловсрол мэдлэггүй хүмүүс учирыг нь мэдэхгүй мулгуутаж байхад төр нь дагаад намирч байдаг!! Кк

  • Э
    Эрднээ

    НДС- д нэг төгрөг ч төлөагүй хүмүүст тэтгэвэр өгчихөөд насаараа даатгал төлсөн хүмүүст өгөх ёстойг нь өгч чадахгүй байгаагаа ойлгодоггүй хүмүүс шүү дээ та нар

  • Б
    Бадарч \99095692\

    сонгосон жилүүдийн сарын хөдөлмөрийн хөлсийг итгэлцүүрээр өсгөн бодоод дээд хязгаартаа итгэлцүүр хэрэглээгүй болхоор алдаа гараад олон ахмадууд хохироод байна Үүнийг шинжлэн судлаж залруулнуу. Амжилт хүсье.

  • З
    Зочин

    Зөв шүү. Хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэвэр тогтоолгосон, хөдөлмөр эрхэлж татвар төлөхгүй байж хэдхэн жил ахиу мөнгө төлж тэтгэвэр тогтоолгосон олон хүмүүс байдаг шүү.

  • З
    Зочин

    2023.6.21-ний 238-р тогтоолын 3р заалтаа эргэн хараачээ. 2р заалтаар ДАХИН БОДОН тогтоохыг заасан байтал 3-р заалтаар нь ТАЙРАЛТ хийж 1.40400төг болгосон. Үүнийгээ эргэн хараачээ. Судалгааагаа нарийн хийнэ үү

  • Х
    Хандсүрэн

    Намайг тэтгэвэр тогтоолгох үед ажил олддоггүй бсан. Би сүүлийн жилүүдэд жил хангалттай ч ажил олдоогүй. 7жилийн дундаж цалингаар гэхээр бас нэг бага тэтгэвэр авсан шалтгаан. Хүүхэд ажлаа хийг Чадвартай хүмүүсийг зэврүүлээд яах вэ. Хүүхдүүд харъя гээд хүүхдүүд харж хажуугийн дэлгүүрт цэвэрлээ хийж өгдөг бсан. Даатгал төлөх биш хувийн дэлгүүр. Ажиллах хүсэлтэй ч ажлын байр ховор. Нэг ёсондоо хэлмэгдэж хүмүүс их бнаа.

  • И
    Иргэн

    Тэтгэвэрийн зээлийн хүүг нь багасгах арга хэмжээ авбал

  • З
    Зочин

    Амжилт хүсье, шудрага ажлаараа

  • З
    Зочин

    Тэтгэвэр бол халамж биш, хүний хөдөлмөрлөсөн хугацаа ба төлсөн хураамжийн үр шим. Хэрвээ тэнфвэрийг нь алдуулбал шударга ёс, нийгмийн тргтсрн харилцаа үгүй болох байх.

  • З
    Зүч

    Ер нь тэтгэвэр тогтоох хуулийн дагуул өөрсдийн төлсөн шимтгэл ажилсан жилээр л аьч бгаа залуу насандаа олигтой ажил хийгээгүй залхуу хойрго бсн этгээдүүд хөгширсөн хойноо олон жил ажилж хүнд хортой нөхцөлд өнлөр цалин авч бсн хүмүүстэй бартцаад зөвхөн бидэнд бага тэтгэвэр өглөө нэм гэж БОЛОХГҮЙ таны үр ашиггүй өнгөрүүлсэн амьлралын чинь хохи хэрэв тэтгэвэр нэмбэл жигд % л нэм зарим хөгшчүүл шунаоын туламнууд бооцон юм бишүү

  • Z
    Zochin

    Сүүлийн 5 жил та нар өөрсдөө өндөр төлөөд гарахгүй яасан юм бэ? Одоо битгий матрын нулимс унагах хэрэггүй

  • З
    Зочин

    Анхнаасаа л бүх ажилласан хугацаа, шимтгэл төлсөн бодит байдлаар нь тэтгэвэр тогтоогоод явсан бол хүмүүс ингэж маргалдахгүй, сүүлийн 20 жилээс өндөр 5 жил гэж балай юм гаргаснаас хөдөлмөрөө гүйцэд үнэлүүлж чадаагүй бага тогтоогдсон, ажилласан жил нь бага хүмүүс сүүлийн 5 жилдээ ндш аргалж өндөр төлөөд өндөр тогтоолгосон

  • Б
    Батхишиг

    Улсад тасралтгүй 37 жил ажиллаж ажиллаж байх хугацаандаа хамгийн их шимтгэл төлж ажилсан итгэлцүүрээр нэмэхдээ надад арай багаар нэмсэн санагддаг цаашид бага тэтгэвэртэйгийн ахиу их тэтгэвэртэйгийн багаар нэмнэ гэдэг нь шудрага ёсонд нийцэхгүй байна. Залуу халуун насандаа хамгийн их шимтгэл төлж ажиллаж байсан хүмүүсээ орхилгүй улсад ажилсан жил төлсөн шимтгэлээр нь дүйцүүлэн бодвол шудраг болвуу гэж бодож байа.

  • З
    Зочин

    Улсад 27 жил ажилласан.Цалин бага авч байсан болохоор хамгийн доод тэтгэвэр тогтоолгосон.Үнэхээр харамсалтай,үхэн хатан ажиллаж байгаад,өтлөх насандаа өдөр шөнийг арай ядан аргацааж амьдарч байна.Надтай адилхан олон ахмадууд, зарим нь үр хүүхэдгүй,гэр оронгүй олон хүмүүс байдаг сурагтай.Наймаа хийдэг хүмүүст 36 сарын зээл хэрэг болох байх.Наймаа хийж чадахгүй хүмүүст бол өр шүү дээ.Тийм болохоор ажилласан жилээр нь өнөөгийн ханштай уялдуулан тэтгэвэр нэмэх нь зүйтэй гэж бодож байна.

  • З
    Зочин

    Ээж маань 4 хүүхэдтэй гээд албадан тэтгэвэрт гаргаж хамгийн бага тэтгэвэр авсаар олон жил хэлмэгдсэн.......ийм эжий нар олон мянгаараа байгаа........байгууллагууд татан буугдаж бичиг баримт алга болсон архиваас олдохгүй гээд олон хэлмэгдүүлэлт болсон шүү!!!!!!!!!

  • З
    Зочин

    90 хувь нь бага тэтгэвэртэй гээд байгаа биз дээр. 90 ээд оны замбараагүй цаг үеийн хэлмэгдэгчид олон шүү. Баримт нь архивт очоогүй, байгууллага олноороо дампуурч байсан........хүүхдийн тоогоор замбараагүй эрт албадан тэтгэвэрт ............гээд олон зүйл бий.Тэр үеийн цалин дэндүү бага байсан

  • З
    Зочин

    Зээлийн маргаан хийж байхаар ТЭТГЭВЭРЭЭРЭЭ ХЭВИЙН АМЬДАРДАГ БОЛГООЧ!!!!!!

  • З
    Зочин

    1 сая хүртэл,1 саяас дээш гээд ялгавартай нэмэх нь утгагүй санагдана.Ж:1сая 11 мянган төг. тэтгэвэр авдаг хүнийг 10 хувиар нэмээд,990 мянган төг.тэтгэвэр авдаг хүнийг 50%-р нэмэх нь утгагүй шүү дээ.Тэтгэврийн зөрүүг арилгана гэж ярих буруу.Тэтгэврийн Хамгийн доод хэмжээг өндөр болгох нь зүйтэй ч тэр хэмжээгээр дээш нь ижил тэгш хувиар өсгөх хэрэгтэй.

  • З
    Зочин

    800.0 төгрөгийг тэтгэвэртэй хүн хэд нэмэгдэх юм бол