Ж.Золжаргал: ХҮН намаас гарч сул гишүүн болно

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
150
legacy:2025/10/zoljargalaa.webp

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал ХҮН намаас гарч буй талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна. Тэрбээр хэлэхдээ "Өмнөх Засгийн газрыг огцруулахад би гарын үсгээ зурсан. Түүнээс хойш нэлээн зүйл болсон. Үндсэндээ зун шийдвэрээ гаргаад, намын гишүүнчлэлээс татгалзсан байгаа. Сүүлд УИХ дээр Хянан шалгах түр хороо байгуулах гээд нам, эвслүүдээс нэр авч байсан. Миний бие бие даагчаар бүртгүүлсэн" гэлээ.

Мөн тэрбээр намаасаа гарч буй үндэслэлээ тайлбарлахдаа "Арга барил таарахгүй бол заавал хамт байх шаардлагагүй. Энэ бол чөлөөт нийгмийн л асуудал. Яагаад арга барил таарахгүй байна вэ гэхээр, би цомхон төртэй байхыг шаардаж байгаа. Гэвч өмнөх Засгийн газар маш дэлгэмэл том болсон. Парламент нь нэгдээд нэг Засгийн газар байгуулсан. Ингэж болохгүй.

Миний эгдүүг хамгийн их хүргэсэн зүйл бол Биржийн хуулийг дагаж бартерийн асуудал орж ирсэн. Өөрөөр хэлбэл, газрын нөөц баялгаа бартер ашигладаг зүйл руу явж болзошгүй юм байна. Цаг нь болсон байна гэж үзээд, залуучуудын хөдөлгөөний үеэр ЗГ-ыг огцруулах гарын үсэг зурсан.

Түүнээс хойш засаг, төрийг цомхон байлгах тал дээр үзэл баримтлал зөрж байгаа учраас "Мөр, мөрөө бодъё, амжилт хүсье" гээд өргөдлөө өгсөн. Одоо ажилдаа анхаараад л явж байна" гэжээ.

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ү
    үГЛЭЭ өвгөн

    өөрийн бодолтой.байгаа.сайн!!!

  • З
    Зочин

    ХҮН гэж саналаа өгсөн сонгогчидыг хэн төлөөлөх юм вэ? Эргүүлэн татаж дахин сонгууль явуул

  • З
    Зочин

    Хүн чанаргүй муу эр юм даа.Энэ намын нэрээр гишүүн болчихоод одоо гарч байгаа юм биз дээ .Новш юм даа .

  • З
    Зочин

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • И
    Иргэн

    Дэвшүүлсэн намаасаа гарч буй бол УИХ аас зайлах хэрэгтэй штээ, хууль дүрэмд нь ийм байдлаар өөрчлөлт оруулж өгмөөр юм.

  • З
    Зочин

    Гараа чамд хүн хогнууд хэрэггүй

  • З
    Зочин

    Үзэл бодолдоо үнэнч бна гэдэг маш зөв зүйтэй үйлдэл. Ийим л бх ёстой юм улс төрчид. Манайд харин эсрэгээрээ. Өөрийн үзэл бодолтой бсных нь төлөө зарим хоосон толгойтой хонгио гарууд буруутгаж ч бх шиг.

  • З
    Зочин

    Бие даагч болоод улс төрийн карьер нь дууслаа даа зайлуул

  • З
    Зочин

    Намаас сонгогдсон болохоор УИХ аас өргөдлөө өгөөд гарах ёстой. Хурдан гарч төрийг цэвэрлэж өгнө үү. Маш сайн байна.

  • З
    Зочин

    Ноён урваач нохой шарваач..,

  • З
    Зочин

    Маш зөв. Арга барилаас гадна Доржханд хүн биш.

  • О
    Ок

    Маш зөв, ХҮН ын дарга гэж үлгэрийн амьтнаас хол байсан нь дээр, тэр яавч олигтой лидер биш шүү

  • З
    Зочин

    zuv zuvuu demjij bna

  • З
    Зочин

    Respect

  • З
    Зочин

    Зөв өа зөв