О.Алтангэрэл: Мал, малчны асуудал ярьж байхад сайд нар нь алга

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/12/altangerelO.jpg

УИХ-ын чуулганы хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Алтангэрэл "Мал, малчны асуудал ярьж байхад ХАА-н сайд нь алга. Хөдөө түлээ, түлш олдохгүй байна.

Хоёр уул уурхайн яамтай болсон гэсэн биз дээ. Түлээ, түлш нь яасан юм. Шатахууны сав яриад байх юм. Ц.Тувааны үед ч савгүй л байсан. Малчдаа түлээ, түлшээр таслах гэж байгаа бол эртхэн хэл. Ердийн хөсгөө бэлдье" гэлээ.