ИРЦ: Д.Амарбаясгалан чөлөө авч, Л.Оюун-Эрдэнэ тасалсан бол 31 гишүүн ТОМИЛОЛТТОЙ байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/10/amarbayasgalanDarga/ABoyuk.png

УИХ-ын чуулганы хуралдаанаар гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна. Тэгвэл нийгмийн асуудлыг хөндсөн чухал хуулийг хэлэлцэж байхад гишүүд, сайд нар алга байна гэсэн шүүмжлэлийг дагуулаад байгаа юм.

УИХ-ын Тамгын газраас гаргасан ирцийн нээлттэй мэдээллээс харахад, 28 гишүүн гадаад, 3 гишүүн дотоод томилолттой байна. Харин Д.Амарбаясгалан, О.Батнайрамдал, Д.Энхтүвшин нарын гишүүд чөлөөтэй байгаа бол Л.Оюун-Эрдэнэ тодорхой шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй байгаа юм.

Бусад дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.