Т.Доржханд: ХҮН нам МАН шиг 2 хуваагдаагүй, АН шиг бужигнаагүй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
140
legacy:2026/02/dorjhandaa.png

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал ХҮН намын гишүүнчлэлээс татгалзах өргөдлөө өгсөн талаар мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан тус намын дарга Т.Доржханд сэтгүүлчдэд тайлбар өгчээ.

Тэрбээр хэлэхдээ "10 жил хамт явсан нөхөр маань гэнэт 10 жилийн ойн өмнө санаатай ч юм шиг, санаандгүй ч юм шиг сюприз барьсанд гайхаж байна. Манай нам бол хамгийн их дотоод ардчилалтай нам. Нам бол олонхоороо гаргасан шийдвэрийг дагаж явдаг. Төлөөлөх зөвлөлийн 80 гаруй хувийн саналаар Засгийн газарт хамтрахыг дэмжсэн. Гэвч үүнийг одоо хүртэл буруутгаад, "ХҮН нам сөрөг хүчин байж шүүмжлэх л ёстой. Ардын намтай хамт засаг барьж байгаа нь буруу" гэж байгааг буруу гэж үзэж байна.

Намаас гарч орох нь хувь хүний эрхийн асуудал. Гэхдээ байнгын шүүмжлээд сөрөг хүчин хийгээд байдаг, ард түмэнд таалагдаж алга ташуулаад байдаг улс төрийн хүчин хэрэгтэй юм уу гэдгийг бодох хэрэгтэй.

ХҮН нам маш их эв нэгдэлтэй байгаа. ХҮН нам МАН шиг 2 хуваагдаагүй, АН шиг бужигнаагүй. Одоо хамгийн эв нэгдэлтэй, цэгцтэй байгаа шүү. Ж.Золжаргал гишүүн Баянгол дүүрэгт нэр дэвших хүсэлтэй байсан олон залуусын боломжийг авч нэр дэвшээд, гишүүн болсон хойноо "Намаас гарлаа" гэж болохгүй" гэжээ.

Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zochin

    Za huvaagdhaar olon hunteich bish gants gaigyi gishuun ne Zoljargal gishuun shuu

  • И
    Иргэн

    Сонгуулийн санхүүжилтээ олон түмэнд ил болго. Нэг компани нам болсон гээд байгаа нь үнэн байх талтай. Итгэхэд бэрх энэ удаа дотоодын компаниас дараагийн сонгуульд гадаадаас аваад эхэлбэл яах вэ. Харин Золжаргал бол шударга мэдлэгтэй төрийн түшээ.

  • Т
    Тулга

    Худлаа ярьж өдөр хоногийг өнгөрөөх юм даа .хөөрхий

  • З
    Зочин

    Танай намд чамаас өөр хүн бдымуу

  • З
    Зочин

    Хамгийн онцгүй даргатай нам.

  • З
    Зочин

    Энэ тэнэг Доржхандыг би лав сонгоогүй юм дандаа худал ярьж сүржигнэж явахаас өөр юм мэддэггүй нөхөр

  • З
    Зочин

    МАНгар охин

  • 1
    1000

    ХҮН намыг дэмжиж сонгууль өгсөн чинь ДОРЖХАНД УИХ-д гарчихаад бүүр амбицлаад төрөл арилжсан. хөгийн амьтан.

  • О
    ОЮУНЭРДЭНЭ

    МАН - ЫН ОХИН НАМ !

  • З
    Зочин

    Хамт зөндөө л хүн нэр дэвшээд тээр ард хоцорсон санагдаж бн. Золжаргал яриа хөөрөөтэй үзээтэй улстөрч л дөө.

  • З
    Зочин

    3н хүн нэр дэвшсэн Энхчимэг хүнээс ороод санал авч 1ээр гарч ирэх байсан уу нөгөө 2рийн нэрээр орж болох байсан гээд зөндөө бнаа

  • З
    Зочин

    Батсуурь аваргын эгч Энхчимэг Баянголд дэвших гэсэн боловч Золжаргалыг дэвшүүлсэн гэж сонссон. Нэг нь гомдож намаас гарсан бол нөгөөх нь гишүүн болголоо гэж намаас гарч байх шиг. Туушгүй хүмүүс юм

  • З
    зочин

    8-с Албан гарсан 1 албан бусаар гарсан 1 болчвуу?

  • З
    зочин

    Занд аа наад халтараа зайлуулаач