Сүхбаатарын талбайгаас “Скай ресорт“ хүртэл нийтийн тээвэр үйлчилж эхэллээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:niitiin teever/busand.png

Иргэдийг цэвэр агаарт гарах боломжийг бүрдүүлэх зорилгоор өнгөрсөн өвөл Х:23 Сүхбаатарын талбай-Маршал таун-Скай ресорт чиглэлд нийтийн тээвэр үйлчилж байсан билээ.

Тэгвэл энэ удаад ч дээрх үйлчилгээг үргэлжлүүлэхээр болжээ. Тодруулбал, нэг автобусыг өнөөдөр буюу энэ сарын 6-ны өдрөөс өдөр бүр явуулж эхэллээ.

Үнийн тухайд том хүн 1000, хүүхэд 200 төгрөг байх аж.