Хуулиар хориглосон тусгай гэрлэн дохио суурилуулж, хөдөлгөөнд оролцсон жолоочид торгууль ногдуулжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:TSEG/tsagdaa.jpg

Тээврийн хэрэгсэлдээ хуулиар хориглосон тусгай гэрлэн дохио суурилуулсан жолоочид хариуцлага ногдуулжээ. Тодруулбал, энэ оны 11 дүгээр сарын 27-ны өдөр цахим орчинд "Цагдаа юу, жирийн иргэн үү" гэсэн мэдээлэл нийтлэгдсэн. Тус мэдээллийг цагдаагийн байгууллагаас бүртгэн авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад иргэн М нь тээврийн хэрэгсэлдээ хуулиар хориглосон тусгай гэрлэн дохио суурилуулан замын хөдөлгөөнд оролцжээ. Тус иргэний үйлдэлд Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулжээ.