Ли Жан Хуа: Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатар “Та нар хөрөнгө оруулсан 51 тэрбум төгрөгөө казино тоглоод алдсан гээд бодчих” гэж хэлсэн

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 2 мин 22 сек
410
legacy:2025/12/NewFolder1/MPA490261.jpg

"Олгой булаг” ХХК-д хөрөнгө оруулалт оруулж, хохирсон гэх эрүүгийн хэргийн талаар БНХАУ-ын “Мен дун энэержи” ХХК-ийн захирал Ли Жан Хуа тайлбар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "БНХАУ-ын иргэн Ли Жан Хуа миний бие “Мен дун энержи” компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд БНХАУ-д нүүрсний бизнес эрхэлдэг. 2017 оноос Сүхбатар аймгийн Сүхбаатар суманд байрлах Олгой булаг ХХК-ийн “Төхөм”-ийн уурхайтай хамтын ажиллагаа эхлүүлсэн.Тухайн үед Олгой булаг ХХК-ийн гүйцэтгэх захиралаар Д.Эрдэнэ, хувьцаа эзэмшигч нь Д.Баатар, Д.Даваадэмбэрэл, С.Гомборагчаа, Б.Батбилэг нар байсан.Би яагаад энэ компанитай хамтран ажиллах болсон бэ гэхээр Д.Баатар нь “ Би бол Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавын төрсөн дүү, надад итгэж болноо...” гэсэн тул би шийдвэр гаргаж хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах болсон.Хамтран ажиллах гэрээг 2017-06-06-ны өдөр байгуулсан.Гэрээнд “...Хөрөнгө оруулагч тал уурхайн бүхий зардал хөрөнгө оруулалтыг бүрэн хариуцаж “Олгой булаг” ХХК-нь “Төхөм”-уурхайн 52 хувийг шилжүүлж өгнө, уурхайн нөөцийг дуусах хүртэл хамтран ажиллахаар тохиролцсон.

Гэрээнд зааснаар хөрөнгө оруулагч тал 2017-2021 онд шаардлагатай бүх хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд бидний тооцоолсноор 51 тэрбум гаруй төгрөг болсон. Үүнд: 100 гаруй автомашин, техник тоног төхөөрөмж, 20 км сайжруулсан зам засварын ажил, уурхайн кемпийн бүтээн байгуулалт, тохижилтын ажил, хөрс хуулалт, тээвэрлэлт, Төхөмийн уурхайн МУ-д төлөх бүх төрлийн татвар, хураамж зэрэг болно.Хамтын ажиллагаа эхлүүлснээс хойш өнөөдрийг хүртэл гэрээнд заасан 52 хувийг шилжүүлээгүй.Хамтын ажиллагаа эхлүүлснээс 6 сарын дараа буюу 2017-12-05-ны өдөр “Нэг бүс нэг зам төхөм уурхай” ХХК гэх хамтарсан компанийг байгуулсан.Хамтарсан компанийн хувьцаа эзэмшигчээр миний төрсөн охин Сун Лина 51%, “Олгой булаг” ХХК 44%, Ч.Чимэдсүрэн 5хувь, Гүйцэтгэх захирлаар охин Сун Лина

Энэ гэрээний дагуу хөрөнгө оруулагч талын зөвшөөрөлгүйгээр гуравдагч оператор компани оруулахгүй хамтран ажиллахгүй гэсэн тохиролцоог хийсэн.Гэвч 2020 онд Дэлхий дахин Короно вирус дэгдсэний улмаас хөрөнгө оруулагч нар Монгол Улсад ирэх боломжгүй нөхцөл байдал үүсэж 2021 оноос “Олгой булаг” ХХК нь уурхайн олборлолтын ажлыг хариуцан зохион байгуулах эхэлсэн.Энэ үеэс эхлэн “Олгой булаг” ХХК-н талаас гэрээний заалтаа зөрчиж хөрөнгө оруулагч талыг хамтын ажиллагаанаас гаргасан.Нүүрсний нийлүүлэгт, тээвэрлэлтийг зогсоож, гуравдагч компанитай хамтран олборлолт, тээвэрлэлт, борлуулалт хийж эхэлсэн. Гэрээ зөрчсөн энэ үйлдлээс талуудын маргаан эхэлсэн. Маргаанаа шийдье гэхэд УЕП асан Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатар нь “...Та нар казино тоглоод алдсан гэж бод, хуулийн байгууллагаар яваад нэмэргүй бүгд манай тал...” гэж хэлж хамтын ажиллагаанаас биднийг хөөсөн.Ингээд 2021 оны 12-р сараас эхлэн Цагдаагийн байгууллагад хандаж хохирогчоор тогтоогдон мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа.

Гэвч “Олгой булаг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр биднийг гэмт хэрэг үйлдэж залилсан, “Олгой булаг” ХХК-ийг хохироосон мэтээр буруу ташаа ойлголт өгч, миний болон бизнесийн нэр хүнд халдаж, сэтгэл санааны дарамтанд оруулсан төдийгүй миний биед халдсан \гарын зураг үзүүлэх\ зэрэг асуудал удаа дараа гарч байгаа тул хэвлэлийн бага хурал байна.Хуулийн байгууллагад хандсан асуудлыг манай өмгөөлөгч илүү тодруулж ярина" гэлээ.

Хуваалцах:410

СЭТГЭГДЭЛ (41)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • С
    Сайн байна2025/12/16

    Муусайн луухаануудыг сайн залилжээ. Болж.

  • Ү
    ҮАБЗ ийн гурав ажлаа хийгээч2025/12/15

    Ерөнхий прокурор байсан иргэд чинь луйвар хийгээд байна. ЭНХАМГАЛАН, ДОРЛИГЖАВ нарын хэргийг яагаад дараад байгаа юм вэ?

  • B
    Baatarkhuu2025/12/15

    Өөөөө өмхий хужааг бол дээрэмдхэд яаадийн давраад монгол улсаа будлиулаад байдаг нь л тийм юум даа дорлигжавын бүлэглэл

  • З
    Зочин2025/12/15

    Дорлигжавын дүү нь бараг үнэн хэлчихэж: Бүгд манай тал гэж…кккк

  • З
    Зочин2025/12/15

    Том хаус том жийпнүүд л болсон биз

  • З
    Зочин2025/12/15

    өө энэ Хятадууд ч бараг юмаа олж авч чадахгүй байх өө. Хариуд нь мэдээж Хятадууд асуудал тавьж л таарна. Тэгээд элдэв асуудлаар хориг тавих байх даа.

  • З
    Зочин2025/12/14

    Тэгсэн дээр, алдсан гэж бод монголууд хуваагаад авсан.

  • З
    Зочин2025/12/14

    Nutag usaaraa hulgaich luivarchin guilagchinguud

  • I
    irgen2025/12/13

    ugasa dorlig jaw elbeg dorj ed nariig mgliin shvvh diilehgui shde tamine tiim ch blod ard irged yum heleed nemergui tamine daam yum cnin yach chadahgui tamine🤗👍

  • Н
    Нямдорж2025/12/13

    Дорлигжав чинь Ц.Нямдоржийн төрөл садан. Энэ насандаа үргэлж ямар нэг том дарга хийх ноён заяатай төрсөн юм шиг л байдаг. Ард нь Нямдорж байхад ямар ч нам засаг байсан дийлэхгүй байхаа.

  • Х
    Хараа2025/12/12

    Дөрвөд хүн ,хүн биш дөрвөн шийр мах биш гэш үнэн юм энэ улсад маш их гай болж байгаа улсууд шүү

  • Х
    Хараа2025/12/12

    Дорилгжавыг шууд бууд

  • З
    Зочин2025/12/12

    Дорлигжавын дүү гэхээр ахтайгаа адил биз ээ ах нь бүх муу муухай нь дүүрсэн хүн ш дээ

  • З
    зочин2025/12/12

    Манайхны гэнэт баяжсаны ард дан иймэрхүү луйвар байгаа. Дорлигжавын хамсаатнуудыг тэгээд дийлэх үү? МОнголчууд хамгийн аймшигтай дээрэмчид болсым биш үү?

  • З
    Зочин2025/12/12

    Дорлигжавынхныг бүгдийг нь барьж хорь хууль бус асуудалыг шалгаж учруулсан хохирлыг нь төлүүл эд хөрөнгийг нь хураах хэрэгтэй луйварчид !!!

  • А
    Ану2025/12/11

    Дорлигжавынхан гэж ""ах дүү , хамаатнаараа,,,, ХУЛГАЙЧ , ДЭЭРЭМЧИД бхюмааа

  • З
    Зочин2025/12/11

    Эбигийн тавиул Прокурор байхдаа олон хүн рекитлэсэн бсан

  • М
    Монгол2025/12/11

    Дорлигжав бүх мөнгий нь аваад цайз бариад машины цуглуулга шаацоон

  • А
    Ард2025/12/11

    Дорлигжав ичиж үхээсэй.

  • З
    Зочин2025/12/11

    Луйварчин Дорлигжавын төрсөн дүү гэж бас луйварчин бна. Хуулиа чанга болгооч.Одоо хуульч нь өмгөөлж хэрэг нь байхгүй болно доо

  • З
    зочин2025/12/11

    Далжигнаж байж хужаад нухуулах нь дээ

  • З
    Зочин2025/12/10

    Ичэж үхмээр юмаа.эх ороноо нэр төрөө бодоочээ.дорлигжав дүүтэйгээ хамт улаан луйвар хийчихсэн байна шд.оруулсан хөрөнгө мөнгийг нь төлүүлээчээ.

  • Х
    Хулгайч, луйварчин писда2025/12/10

    Дорлигжав гэж ханадаггүй новш юм даа, нүүрсний орд бас дээрэмдээд охиноороо сольчихсон Увсын тэнэг гар шдээ, гэр бүлээрээ луйварчин удамтай лалар юмаа

  • Л
    Луйварчид бүр эрээ цээргүй ширэн нүүртэй бллжээ2025/12/10

    Хятадуудыг ингэж луйвардвал хөрөнгөө хамгаална гээд цэрэг оруулж ирэх вий!

  • И
    ИРГЭН2025/12/10

    Энэ Увс аймгийнхан яаахаараа ингэж олноороо хулгай луйвар их хийж байна аа!!! Үнхээр эртний түүхтэй хулгайч ард түмэн юмуу??? Дорлигжавт холбогдоогүй хулгай луйвар, дээрэм алгаа!!!

  • З
    Зочин2025/12/10

    Бүтэхгүй гарууд сайны хажуугаар мөн ч их байж дээ хариуцлага гэдэг ойлголтоор таг

  • З
    Зочин2025/12/10

    Монгол төрөө цэвэрлэх цаг болжээ ийм л үйлдэл хийх гэж зүтгэж цаазын ялыг устгасан нөхдүүддээ

  • И
    Иргэн2025/12/10

    Гадаадын компани, иргэдийг хохироосон луйварчдыг тухайн улс руу нь шилжүүлж ял эдлүүл, Монголд яагаад ч ял авахгүй, Хятадад шууд ялын дээд хэмжээ

  • З
    Зочин2025/12/10

    Цагаандаа гарсан дээрэм байна

  • И
    Иргэн2025/12/10

    Манай хүчний байгууллага үнэхээрийн новш юмаа улсынхаа нэрээ бодмоорын хурдан шийдээд өгөөч ээ хөрөнгө оруулалт гүй бол Монгол улс хөгжихгүээ!!!

  • Ө
    Өө2025/12/10

    Дорлигжавын талаар бнга л үл бүтэх юм сонсогдоод бдаг. Бүүр цагаандаа гарчээ. Хуулийн байгууллагынхан мэдсээр байж яагаад гараа хумхиад суугаад бдаг юм. Тэр дүүг нь шоронд хгээч наад гадны хүний мөнгийг өгч гомдлыг нь барагдуулах хэрэгтэй

  • Г
    Гадаад дотоодгүй л дээрэм тонуул хийсэн хулгайч бү2025/12/10

    Гадаад дотоодгүй л хулгай дээрэм хийсэн бүлэг хулгайч нараар монгол улс дүүрчээ энэ нэр тодорсон хулгайч нараа яллаачээ монгрл улсын нэр хүнд дэлхийд унаж байна шдээ

  • З
    Зочин2025/12/10

    Хүний мөсгүй зүгээр мөнгө олох гэж гадаад,дотоод хүмүүсийг дээрэмддэг бүлэг луйварчин хүмүүс байдгийг түмэн олон мэддэг.Хууль гэж бн уу!!!

  • З
    Зочин2025/12/10

    Өмнөөс нь охин нь бузар хэргийх нь золиос болж усанд үйсэн

  • З
    Зочин2025/12/09

    Дорлигжав,Хурц,Тарвагадорж нарын дээрмийн бүлэглэлийг буудаад устгах хүүхэд байна уу

  • З
    Зочин2025/12/09

    Даян дэлхийн шившиг хульхи хулгайчуудаас үнэхээр ичэж байна

  • У
    Уншигч2025/12/09

    Дорлигжав.Д.Баатар нарыг монголын хууль дийлэхгүй юм байна.Олон улсын шүүхэд өгвөл таарна.Ард түмний татварын мөнгөөр төлөхгүй шүү.

  • У
    УВ иргэд2025/12/09

    Даварсан лалар дорлигжав түүний дүү 2ыг хурдан барьж хорь

  • З
    Зочин2025/12/09

    Шуналтай бузар гэр бүл

  • З
    Зочин2025/12/09

    дорлигжав гэж дархлагдсан хулгайч дээрэмчин рекетчин байнаа. Үхэж байж л далд орох юм байна. Монголын төр дийлдэгүй ээ.

  • З
    Зочин2025/12/09

    hovdiinhon hunii ymnd nugasgui hunii ed hurungiig hulgailj deeremdej luivardaj haraal jatag hiij avdag guilagchinguud