Найз хөвгүүн рүү нь захидал бичсэн гэх шалтгаанаар бусдыг зодож танхайрсан охидыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэллээ

 Хууль эрх зүй
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:TSEG/Tsagdaa-1.jpg

Нэгнийгээ зодож танхайрч буй өсвөр насны охидын бичлэг өчигдөр цахим орчинд цацагдлаа. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Уг асуудлыг бүртгэн шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн" гэх мэдээллийг өгсөн юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хэрэгт Баянгол дүүрэгт гарчээ. Тодруулбал, БГД-ийн нутаг дэвсгэрийн ...... дугаар байрны 6 давхарт болсон гэнэ. Хэрэгт холбогдогч Г нь найз болох Ү-гээ өөрийнх нь "Найз хөвгүүн Т-д захидал бичсэн" гэх шалтгаанаар маргалдаж биед нь халдсан байна. Ингэхдээ найзууд А, А, Т, А, Т нартай хамтран үйлджээ.

Г-г бусдыг зодон танхайрч байх үед найз А нь гар утсаар бичлэг хийж, "Ugaasaa huurhun za" цахим хуудаст нийтэлснээр уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.

Сануулахад, Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт- Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг аж.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2025/12/13

    Ёстой хогийн хөгийн охин байна лээ. Зэрлэгээр хүн зодно гэдэг гэмт хэрэг хорих нь зөв. Сургуулийн орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдийг бүртгэж авч мэдээлэл өгсөн хүүхдийн нэр ус, мэдээллийг нууцалж байх нь зөв. Хэрэг үйлдсэн хүүхдээс торгуулийн мөнгө авч мэдээлэл өгсөн хүүхдийг урамшуулах нь зөв.

  • Z
    Zochin2025/12/12

    Hyyhed nertei yaragchid gj onoson ner bndaa.er bulaaldaj eree tseergyi aashlah emegchingyyd uruvduh getsyymdaa.mash sain gashraah hrgtei solongos shig tsaashid ih surguuli,ajild orohod ni nuluuldug bwal zgr yumaa

  • И
    иргэн2025/12/12

    Бузар новш вэ алах нь холгүй байна лээ тархи толгой нь гэмтсэн байхаа тэр охины

  • З
    Зочин2025/12/12

    Mnglchuud bugd zerleg balmad huuhed nertei jijighen yaragchid ch yag adilhan. Zerleg eej aaviigaa duuraisan amdraldaa buzraas uur um uzeegui huurnuud