НОБГ: Гал түймрийн тархалтыг БҮРЭН ЗОГСООЛОО

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2025/12/NewFolder1/598948403_1164114919251684_3721094621481636330_n.jpg

Яармагт баригдаж буй барилгад гал гарсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.12.12/ 11:42 цагт ирсэн.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10,14,30 дугаар ангийн алба хаагчид ажиллаж гал түймрийн тархалтыг 12:25 цагт зогсоолоо.

Бүрэн унтраахаар ажиллаж байна гэж НОБГ-аас мэдээллээ.