“Эрэл-“ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан гэх филиппин үйлчлэгчийн хань, 2 охины хамт Монголд ирэхээр болжээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
160
legacy:2025/12/NewFolder1/597115652_1383050343193741_528354633420723844_n.jpg

"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан гэх филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нэвтрүүлэг цацагдсан. Уг нэвтрүүлэгт "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт гэрийн үйлчлэгчээр ирсэн эмэгтэйг Б.Эрдэнэбатынхан цалингүй ажилллуулж боолчилсон, хүүхэд нь байнга зоддог байсан, мөн амиа алдсаных нь дараа цогцсыг нь ар гэр рүү нь явуулахдаа зүрх, бөөрийг нь авч үлдээд явуулсан байсан хэмээн мэдээлжээ. Мөн тэдний гэрт ирэх ажлыг Б.Эрдэнэбатын эхнэр Д.Сэргэлэн үйлдсэн гэх бөгөөд Сингапурт ажиллаж байхад нь хүчээр Монголд авчирсан гэж нэвтрүүлэгт дурджээ.

Мөн уг нэвтрүүлгээр хохирогч эмэгтэйн ар гэрийнхэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс тусламж хүсэж, уг хэргийг шударгаар шийдэх өгөхийг хүсэж буйгаа илэрхийлсэн байдаг. Улмаар хохирогчийн ар гэрээс нэг хүн Монголд ирж, хэргийг дахин сэргээж шалгах хүсэлт гаргавал сэргээх боломжтой гэдгийг ч сэтгүүлч С.Будрагчаа нэвтрүүлэгтээ дурдаж, хохирогчийн ар гэрийн нэг хүнийг авч ирэх хандивын зардлыг Монголчуудаас хүссэн юм.

Тэгвэл хандиваар 38 сая төгрөг цугларсан бөгөөд уг мөнгөөр амь эрсэдсэн Террил Атиензагийн хань Нило Атиенза, том охин Риел Атиенза ю, бага охин Найла нар ирэхээр болсон байна. Ингэснээр тэд хэргийг дахин шалгуулах хүсэлт гаргахаар болсон байна.

Хуваалцах:160

СЭТГЭГДЭЛ (16)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2025/12/19

    Энэ таа лагдахгүй баына эхлээд гадаадад дарматлагдсан аиа алдсан иргэдээ сурвалжил мөнгө мөнх биш эр орон чинь мөнх шүү

  • Ч
    Чөги2025/12/18

    Шудрага бус авилгалд живсэн хуульчидтай гэдгээ олон оронд харуулждээ манайд хэзээч шийдэгдэхгүй тэр үеийн хүмүүс нь авилгалаа хахтал аваад үхэх нь үхээд гарах нь гараад алга болсондоо

  • Ү
    үглээ.өвгөн2025/12/17

    Эрдэнэбат баларчээ.Мөнгө өгч.хэрэг дарсаа

  • Z
    Zochin2025/12/15

    Эрхтэний наймааны үнэр......

  • Э
    Эрка2025/12/15

    Шударга шүүх шудрага хууль энэ хэрэг дээр харагдана даа

  • З
    Зочин2025/12/15

    Наад Гүнбалай чинь өмөөрөөд сүйд байсан,нэг нутаг ухаантай юм байж..

  • З
    Зочин2025/12/15

    Яг зөв

  • З
    Зочин2025/12/15

    Арай юу..

  • А
    Ака-м2025/12/15

    Хүүхдийн эрх, хүүхэд нэгдүгээрт,эмэгтэйчүүдий жендэр гэх юм хуцаад л байгаархйдаа!!! Тэгвэл энэ мэт хэрэг ихсээд л байна гэсэн үг!!! Монголчуудын ахуй хүүхэд хүмүүжүүлэх арга эр эмийн ёс өв уламжлал шал өөршүү!!!

  • Х
    хаха2025/12/15

    Яс үндэстэн энд ямар хамаа бна , муу хүн байдаг болохоос муу үндэстэн муу ястан гэж байдаггүй байгаа шүү,тэ мэдлэг боловсролгүй хүмүүс юмыг үргэлж юмыг хүнийг хамруулж ярих юм даа чааваас

  • З
    Зочин2025/12/15

    Манайд бүх гэмт хэрэг замхардаг гээд хэлчихмээр юм. Муу нуухаар сайн илчил

  • И
    Иргэн2025/12/14

    Хөвсгөлийн дархадууд гэж бузар хүн муутай даварсан хүмүүс бас болоогүй муухай зальтай. Гүнбалайг хар.

  • Ц
    Ц.Пүрэвжав2025/12/14

    Өө манай "Эх орон" намын дарга баларчихсан байна шүү дээ. Хүүхдүүдээ хэтэрхий их эрхлүүлж өгөж дээ!

  • Т
    Тэмүүл2025/12/14

    Монгол улсын нэр хүндийг олон улсын тавцанд өргөх боломж гарч байна. Хэрэв буруутай болох нь тогтоогдвол хам хэрэг буюу гэр бүлээрээ ял үүрэх ёстой. Мөрдөн байцаагч нар, тухайн үеийн прокурор, удирдлага, шүүх эмнэлэг бүгд оролцсон болох тул олон нийт, филлипины ард түмэн, тухайн үеийн болон одоогийн удирдлагыг мэдээллээр тогтмол хангаасай гэж урьдчилан хүсэж байна. Монгол улсын ерөнхийлөгч албан ёсны байр сууриа илэрхийлэх нь зүйд нийцнэ.

  • З
    Зочин2025/12/14

    Ямар тэнэг утга учиргүй гэр бүл вээ?????? Хүниы аминд хүрч гамшиг болтлоо хэл аманд орж явах нь ой гутамшиг юм ямар хөрөнгө мөнгөө нэр нүүр олны хэл ам хараал болждээ чааваасдаа

  • М
    М2025/12/13

    Яасан гэр бүл гэхээрээ хүн амины хэрэг хийдэг бнаа