SOCIAL POP: Д.Мөнх-Эрдэнэ, О.Хангай, Б.Цэцэг нарыг Дундговь аймгийн шинэ жилд Засаг дарга С.Мөнхчулуун урилаа

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:munkhchuluun/yaria/03.jpg

Төрийн байгууллагуудын шинэ жилийг хөтөлж, өвлийн өвгөн, цасан охин болъё гэж мэдэгдсэн Д.Мөнх-Эрдэнэ, О.Хангай, Б.Цэцэг нарыг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун аймгийнхаа шинэ жилд урьжээ.

Тэрбээр "Хөтлөгч Д.Мөнх-Эрдэнэ, өвгөн аав О.Хангай, цасан охин Б.Цэцэг гурвыг хамтдаа 12 сарын 31-нд болох манай аймгийн шинэ жил дээр ирж оролцоно уу гэж урьж байна. 270-хан км шүү дээ. Манайх мөнгө байхгүй ээ. Гэхдээ бензиныг нь дүүргээд, 1, 1 хонь, хэд хэдэн литр айраг дүүргээд л буцаана. Энэ гурвыг өөрсдөө хартал нь шэйрлээд, "таг"-лаад өгөөрэй" гэв.

legacy:purevdorj gishuun 2024/te.JPG