“102” аппликейшнаар зөрчил мэдээлсэн иргэдийн урамшууллыг маргаашийн дотор олгоно

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Zamiin tugjee/20260119.png

Өнгөрсөн 2025 оны 11-р сарын 1-нээс эхлэн "102" аппликейшнаар замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд тухайн торгуулиас урамшуулал олгох журам хэрэгжиж эхэлсэн. Ингэхдээ жолооч торгуулиа төлсөн тохиолдолд 10-20 хувийн урамшуулал олгох юм.

Тэгвэл дээрх журмын дагуу эхний улирлын урамшууллыг энэ сарын 20 буюу маргаашийн дотор иргэдийн дансанд олгох талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.