“Хос дээл оёно“ гэх зарын дагуу урьдчилгаа 250 мянган төгрөг шилжүүлж, залилуулжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:deel zah/269814634_3073372969578076_7206875261771601689_n.jpg

Цахим орчинд “Хос дээл оёно” гэх зарын дагуу холбогдож, 250,000 төгрөгийн урьдчилгаа шилжүүлж залилуулсан тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Сар шинийн баяр ойртож буйтай холбогдуулан залилагчид иргэдийн хэрэгцээ, шаардлага дээр тулгуурлан залилан мэхлэх тохиолдол нэмэгдэж байгаа аж.

Иймд иргэн та цахим зар, үйлчилгээний үнэн зөв байдлыг сайтар нягтлах, баталгаагүй зураг, зард итгэн урьдчилгаа шилжүүлэхгүй байх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.