Бэртлээс “эргэн ирсэн“ МУГТ Ц.Цогтбаатар шигшээ наймд шалгарч, ОУХМ Л.Анхзаяатай барилдахаар боллоо

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:judo/ts3.png

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Хэнтий аймагт үргэлжилж байна. Өнөөдөр буюу эхний өдөр эрэгтэйчүүдийн -73 кг, -90кг, -100кг, +100кг, эмэгтэйчүүдийн -57кг, -70кг, -78кг, +78кг-ын жингийн аваргууд тодорно.

Тэгвэл бэртлийн улмаас 2024 оны тавдугаар сараас хойш олон улсын болон дотоодын тэмцээнд зодоглоогүй дэлхийн аварга, “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, МУГТ Ц.Цогтбаатар УАШТ-ий 73 кг-ын жинд зодоглож байна.

Тэрбээр эхний тойргуудад У.Одбаатар, Ж.Гансүрэн нарыг ялсан. Харин шигшээ наймд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Л.Анхзаяатай барилдах юм.

legacy:judo/ts1.png legacy:judo/ts2.png