А.Адьяасүрэн хагас шигшээд шалгарлаа

Спорт
BolormaaУнших: 1 мин
00
legacy:2026/01/MADURO/16/616585235_1515523863852476_7345910761181717645_n.jpg

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

УАШТ-ий +78 кг-ын жинд зодоглож буй “Алдар” спорт хорооны тамирчин, Ази тивийн АШТ-ий мөнгө, хүрэл, Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ А.Адьяасүрэн, шигшээ наймын шатнаа “Боржин төв дэвжээ”-ний бөх Ц.Чинболорыг яллаа.

Тэрбээр финалд шалгарахын төлөө “Бөх билэгт” дэвжээний тамирчин Э.Энхзултай хүч сорино.