СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Вьетнам руу зорчсон зарим Монгол иргэд бүлэглэн хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах тохиолдол гарч байна

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин 1 сек
10
legacy:2026/01/1/tog/622021081_764329023377821_1398964951344112286_n1.jpg

Сүүлийн үед Вьетнам Улсад зорчих Монгол Улсын иргэдийн урсгал эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан хугацаа хэтрүүлэх, гэмт хэрэгт холбогдох, анхаарал болгоомжгүйгээс шалтгаалан эрүүл мэндээрээ хохирох явдал цөөнгүй гарч байгаатай холбогдуулан дараах анхааруулга, сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Тодруулбал, Олон нийтийн газар, жуулчдын төвлөрсөн бүсэд халаасны хулгай, дээрэм, залилангийн гэмт хэрэг цөөнгүй гарч байна. Иймд гар утас, түрийвч, үнэт эд зүйлсээ ил задгай авч явахгүй, аюулгүй байдлаа сайтар хангаж явахыг зөвлөж байна. Мөн манай зарим иргэд хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах явдал гарсаар байна. Вьетнам улс нь хууль тогтоомж хатуу, ялангуяа бүлэглэн хулгай хийх тохиолдолд 8 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэдэг, чанга хатуу хууль тогтоомжтой аж.

Танихгүй хүний санал болгосон унаа, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнээс татгалзаж, албан ёсны үйлчилгээг ашиглана уу.

Вьетнам Улсын хууль тогтоомжийг чанд мөрдөх нь зайлшгүй бөгөөд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм, хууль бус бараа бүтээгдэхүүн тээвэрлэх, хадгалах, хэрэглэх нь онцгой хүнд ял шийтгэлтэй болохыг анхаарна уу.

Бусдын эд хөрөнгийг гэмтээх, зодоон маргаанд оролцох, олон нийтийн дэг журам зөрчих нь эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.

Албан ёсны зөвшөөрөлгүйгээр ажил эрхлэх, визний хугацаа хэтрүүлэх нь торгууль ногдуулах, албадан гаргах арга хэмжээ авахуулах эрсдэлтэй.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • O
    OYUN8 сар өмнө

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00