ЗОДУУЛСАН ЦЭРГИЙН ЭЭЖ: Хүүгийн маань эрүү хугарсан учраас юм ярьж чадахгүй, хоол ч идэж чадахгүй хүнд байна

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
60
legacy:2026/01/hal.jpg

Энэ сарын 24-ний өдөр Дотоодын цэргийн 05 дугаар ангид цэргүүд нэгнээ "Үгэнд орсонгүй" гэх шалтгаанаар зодсон хэрэг гарсан билээ. Тэгвэл зодуулсан цэргийн ээж хэвлэлд мэдээлэл өглөө. Тэрбээр "Хүүгийн маань биеийн байдал хүнд байгаа. Эрүүндээ гурван хугаралтай, Лхагва гарагт яаралтайгаар хагалгаанд орох гэж байна. Юм ярьж чадахгүй, хоол унд идэж чадахгүй байгаа. Эрүүл саруул хүүхдээ энэ 05 дугаар цэргийн ангид өгсөн. Гэтэл өнөөдөр залуу сайхан насанд нь эрэмдэг болгоод надад өгч байна. Би гомдолтой байна. Зодсон цэрэг нь өнгөрсөн 4 дүгээр сард татагдсан хал цэрэг нь юм билээ. Цэргийн ангиас над руу холбогдож, яриагүй. Би явах газраар нь явна" гэлээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин998 сар өмнө

    Юун "энэ сар" вэ? Аль хэдийн болсон зүйл биз дээ? Эсвэл уржигдар дахиад зодсон юм уу?

  • З
    Зочин8 сар өмнө

    Дарга нь юу хийдэг юм бэ.даргад нь хариуцлага бас тооц.Хохирол төлүүл.Ажлаас халах гэдэг шийтгэл биш шүү.

  • З
    Зочин8 сар өмнө

    Яг тийм, зөв шүү Солонгос явдаа

  • З
    Зочин8 сар өмнө

    Солонгос явж эмчлүүл. Зардлыг нь тэр танхай этгээд болон тухайн цэргийн анги , БХС , Зэвсэгт хүчний ерөнхий командлагч нараас гаргуул.

  • З
    Зочин8 сар өмнө

    Зэвсэгт хүчний ерөнхий командлагч хулхи хурандаа Хүрэлсүх та энэ ээжийн зовлонг сонсох хэрэгтэй. Та халад нөмөрөөд машинд суусан ээжийг өрөвдөөд засаг огцруулж явсан өрөвч хүн энэ ээж эрүүл саруул хүүгээ танай армид явуулаад эрүүг нь 3 хугалуулчихлаа та засгаа огцруулах хэрэгтэй

  • Т
    Туяа8 сар өмнө

    Яргачин.