Волейболын дээд лигийн финалын цуврал тоглолт өнөөдрөөс эхэллээ

Спорт
BolormaaУнших: 1 мин
00
legacy:2026/01/suu/622119484_122144449418980404_2754370831485983866_n.jpg

Волейболын дээд лигийн финалын цуврал тоглолт өнөөдрөөс эхэллээ. Яг одоо хүрлийн төлөөх эмэгтэй “Хөвсгөл 7 од”-“Хилчин” багийн тоглолт эхэлж байна. Дараагийн тоглолт 14:30 цагт “Дархан Могулс”-“Хасу мегастарс” тоглоно.

Аваргын төлөөх тоглолтууд 17.00 цагаас эхэлнэ. Эмэгтэйчүүдээс “Минтонетт Говь”-“Хобби Эйс”-тэй 17:00 цагт тоглох хуваарьтай. Харин 19:30 цагаас “Алтайн барс”-“Төв Миг”-тэй тоглоно.

Түрүүлж дөрөв хожсон баг алтан медалиар энгэрээ мялааж, лигийн аварга болно. Дараагийн цуврал энэ сарын 29-нд, 3 дахь нь ирэх хоёрдугаар сарын 1-нд, үргэлжлээд 3, 5, 7, 9-нд тоглох хуваарь гарчээ.

ЭХ СУРВАЛЖ: Sportnews