Зодуулсан байлдагчийн хагалгаа 09.00 цагаас хойш үргэлжилж байна

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:dotoodiin tsereg/JU5A9953.jpg

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байлдагч нар нэгнээ зодсон асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж буй. Тэгвэл зодуулсан байлдагч яг одоо хагалгаанд орж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Хагалгаа өглөө 09:00 цагт эхэлсэн ч одоог хүртэл дуусаагүй байгаа аж. Хоёр эрүү нь хугарсан, юм идэж, ярьж чадахгүй ч өөрөө босоод явж байсныг ар гэрийнхэн нь олон нийтэд хандан мэдээлсэн билээ.