Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ

 Хууль эрх зүй
OtgonbayarS
Унших: 1 мин
50
legacy:TSEG/Tsagdaa copy copy.jpg

Өглөө эрт ажилдаа таксигаар явдаг эмэгтэйчүүдийг дээрэмдэж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хоёр этгээдийг олж тогтоожээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2026 оны нэгдүгээр сарын 5, 23-ны өдрүүдэд СХД-ийн 31 дүгээр хороо, ЧД-ийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксигаар үйлчлүүлэх үедээ эд зүйлсээ дээрэмдүүлж, хүчирхийлүүлсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

СХД-ийн цагдаагийн газраас приус-30 маркийн машин ашиглан таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг машиндаа суулгаж хутга тулган айлган сүрдүүлж, бэлгийн эрх чөлөөнд нь халдсан гэх сэжигтэй этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилж 19-22 насны хоёр этгээдийг олж тогтоожээ. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Урьдчилсан байдлаар хохирогч эмэгтэйчүүд өглөө эрт ажилдаа явахаар сэжигтэй этгээдүүдийн машинд сууж уг хэргийн хохирогч болсон нөхцөл байдал тогтоогдоод байгаа ажээ.

Өнгөрсөн онд бусдад эд зүйлээ дээрэмдүүлэн хохирсон нийт 682 иргэний 30 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Иймд иргэд та бүхэн хувийн унаагаар үйлчлүүлэх үедээ сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин8 сар өмнө

    Ял эдлүүлэх хугацаа нь багадаад байна. Дуртай цагтаа.дуртай хүнээ зодож.дээрэмдэж.хүчиндэж байна. Хүчингийн хэрэгт багадаа 20 жил.дээрэм танхай багадаа 15 жил түүнээс дээш ял өгөөд ажлаар дарамталж ялыг нь эдлүүлэх хэрэгтэй.

  • А
    Ахмад8 сар өмнө

    Зарим нь эмэгтэй жолоочид суух дургүй охид авгайчууд бдаг л юм.хүнээ харж суух хэрэгтэй

  • З
    Зочин8 сар өмнө

    Оркууд мөрөөрөө яваад талхны мөнгөө олоод байж болдоггүй юм байх даа.Илүү харж билүү долоож байж гэмт хэрэгтнүүд боллоо.Бусад мөрөөрөө таксинд явж байгаа нийт хүмүүсийг

  • З
    Зочин8 сар өмнө

    Такси үйлчилгээ нь замбараагүй болохоор такситай холбоотой гэмт хэрэг тасрахгүйнээ

  • З
    Зочин8 сар өмнө

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud