ШҮҮХ: Ц.Санжаачойпэлд 1 жилийн хугацаанд зорчих эрх хязгаарлах, Л.Алтан-Очир Э.Тэмүүлэн Б.Амарсайхан нарт 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оноолоо

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
90
legacy:shuuhiin.jpg

Бусдын биед хүнд гэмтэл учруулсан Ц.Санжаачойпэл, "Говь" ХК-ийн захирал Б.Амарсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болж шийдвэрээ танилцууллаа.

Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэлд 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, Л.Алтан-Очир Э.Тэмүүлэн Б.Амарсайхан нарт 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах шийтгэл оногдууллаа.

Шүүгч танилцуулахдаа "Хэрэв зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солино. Шүүгдэгчдийн хоригдсон 62 хоногийг хасаж тооцно. Хилийн хориг тавьсан ялыг шүүхийн шийдвэр хэрэгжиж эхэлхэд хүчингүй болгож тооцсугай. Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарын гадаад паспортыг буцаан өгч, бусад хэргийн нотлох баримтыг устгасугай" гэв.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин8 сар өмнө

    зөө зөө баячуудын хүүхдүүд хүссэнээ алаад чемондалаад нүүрнийх нь ясыг үйрүүлээд 8 сар гадагш явахгүй байх ялаар шийтгүүлээд цагаадаад байгаа учир хойшид борчууд бүгд баячуудыг таарсан газар нь амиа хамгаалахын тулд шууд хутга шааж өөрийгөө хамгаалах л хэрэгтэй юм байна. өөр аргаг байхгүй монголд шүүх байхгүй.

  • М
    Монголын шүүх нээрээ8 сар өмнө

    Баячуудын хувьд зорчих эрх хязгаарлагддаг нь ЯЛ ЮМ БАЙХДАА? Тэгээд Монголоос гарч чадахгүй байх нь одоо ял уу? Монголд байх нь тэдэнд ялтай байгаа бол гадагшаа явах мөнгө ч үгүй бид хэд одоо мөнхийн ялтай хүмүүс юм байна л даа.

  • З
    Зочин8 сар өмнө

    Шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ. Баян ядуу гэж бхгүй. Хуульд хүн бүр тэгш эрхтэй

  • З
    Зочин8 сар өмнө

    Сүүлийн хэдэн шүүх хурал гэж арай юумаа. Энэ бол илт баян ядуугийн зүрүү боллоо. Мөнгөтэй л бол ядуу хүнийг алж болно гэсэн бодол бх шиг бна даа. Шүүх нь хүртэл мөнгөтэй баян хүний талд үйлчилээд л. Нийгэм 2 хуваагдхад шүүхч тэдний ах дүү төрөл төрөгсөд аль талдан багтах бол

  • Д
    Дэл8 сар өмнө

    Монголын шүүхийг тараах хэрэгтэй байна даа байсан байгаагүй ялгаа алга

  • З
    Зочин8 сар өмнө

    Хагартлаа баяжсанч ядуунч дэлхиигээс явна жоохон ч гэсэн хүнлэг буянлаг бай гэж үг биии

  • З
    Зочин8 сар өмнө

    Сувд-Эрдэнэ шүүсэн юмаа даа, бас л нэг хувийн хуулийн сургууль төгссөн ангалзсан золиг байдаг даа. Тэр жил нүүрсний Ганхуяг Аюур нарт бас л илт ял завшуулсан шийдвэрийг гаргасан хүн

  • З
    Зочин8 сар өмнө

    Нүдээ цөмлүүлсэн хүний хохь л болоод дуусах юм байна даа

  • З
    Зочин8 сар өмнө

    Хэрэв зорчих эрх хязгаарлах ял гэж ямар ял байна вэ? Би ер нь хүн зодно. Ягаад гэвэл ямар ч асуудалгүй харин ч бүр амралтанд явдаг юм бишүү.