БЗС: О.Сийлэгмаа нь өөрийн эс үйлдэхүйг эерэг байдлаар харагдуулж, улс төрийн хонжоо хайж буй явдлыг хуулийн байгууллагад шалгуулна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 2 мин 24 сек
120
legacy:siilegmaa/MPA15401.jpg

Боловсролын зээлийн сангаас "Ерөнхийлөгчийн илгээлт"-ийн талаар О.Сийлэгмаагийн гаргасан мэдээлэлд тайлбар гаргалаа. Тодруулбал,

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "Илгээлт-2100" хөтөлбөрийн хүрээнд 2024 оны элсэлтийн шалгалтаар харьяалах сум, хороондоо хамгийн өндөр оноо авч, сонгон шалгаруултад тэнцэн дэлхийн 20 гаруй улсын их, дээд сургуулиудад 1055 оюутан суралцаж байна. Харамсалтай нь Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч байсан иргэн О.Сийлэгмаа нь энэхүү үйл ажиллагааны талаар илтэд худал мэдээллийг нийгмийн сүлжээнд түгээн, олон нийтийг буруу мэдээллээр хангаж байна. Иймд Боловсролын зээлийн сангаас холбогдох мэдээллийг баримттайгаар хүргүүлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсролын яам, Боловсролын зээлийн сангаас Илгээлт 2100 хөтөлбөрөөр 2024-2025 оны хичээлийн жилд суралцах оюутнуудыг 2024 оны 10 дугаар сард хүлээн авч, тэтгэлгийн мэдээллийг хүргүүлсэн.

2024 оны 06 дугаар сард зохион байгуулагдсан элсэлтийн шалгалтаар сум, хорооноос шалгарсан суралцагчдын хувьд Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны хуралдаанаар “Журам шинэчлэн батлах тухай” 215 дугаар тогтоол батлах тухайн цаг үед дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах болзлоо хангасан байсныг доорх хавсралт мэдээллээс харна уу.

Энэхүү санхүүжилтийн баталгааны бичиг нь тухайн суралцагчдыг албан бичигт дурдагдсан их сургуульд суралцах хугацаанд холбогдох зардлыг даахыг баталгаажуулах зорилготой юм. (Илгээлт 2100 хөтөлбөр, Боловсролын зээлийн сангийн зээлээр суралцах бичгийг хавсаргав.)

Боловсролын сайд, Сангийн сайдын хамтарсан “Гэрээний үлгэрчилсэн загварыг шинэчлэн батлах тухай” 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/571/212 тушаалын хоёрдугаар заалтад <<Монгол Улсын засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам”-ын дагуу 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн сургалтын хөнгөлөлттэй зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжид хамрагдах болзол хангасан суралцагчидтай энэхүү шинэчлэн баталсан загвараар гэрээ байгуулж, санхүүжилтийн тооцоо хийх ажлыг зохион байгуулж ажиллахыг Боловсролын зээлийн сангийн Ажлын алба /О.Сийлэгмаа/-д даалгасугай>> гэж тодорхой заасан байна.

Иймд 2024-2025 оны хичээлийн жилд болзол, нөхцөлөө ханган шалгаруулалтад тэнцсэн дээрх оюутан суралцагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулахгүй байх үүднээс өмнөх оны сонгон шалгаруулалтын явцад суралцагчдад урьдчилан танилцуулаагүй гэрээний нөхцөлийг тулгаж шийдвэрлэх нь эрх зүйн хувьд зөрчилтэй юм. Боловсролын сайд, Сангийн сайдын хамтарсан “Гэрээний үлгэрчилсэн загварыг шинэчлэн батлах тухай” А/571/212 тушаалын 2 дахь заалтыг үндэслэн холбогдох гэрээг суралцагчдын асран хамгаалагч, батлан даагчидтай өнөөдөр байгуулсан болно.

Түүнчлэн Боловсролын зээлийн сангаас дээрх суралцагчдад цахим сүлжээгээр “өдөртөө багтаан гэрээ хийгдээгүй болон сурлагын дүнгийн шаардлага хангагдаагүй суралцагчдын санхүүжилтийг түр түдгэлзүүлэх болохыг дахин сануулж байна” гэх мэдээллийг эцэг эх асран хамгаалагчдад хүргэж, хясан боогдуулах замаар дарамталж, суралцагчдад сэтгэл санааны гүн хямралд оруулж байсан.

Олон нийтийн сүлжээнд өөрийн эс үйлдэхүйг олон нийтэд эерэг болгон харагдуулж, улс төрийн хонжоо хайн төрийн үйлчилгээг иргэд олон нийтэд ил тод, нээлттэй хүргэж буй байгууллагыг буруутгаж байгааг хуулийн байгууллагад хандан, шалгуулахыг Боловсролын зээлийн сангийн зүгээс хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэжээ.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин7 сар өмнө

    2 бөөрөө зарж болох уу

  • З
    Золзаяа7 сар өмнө

    БЗС-н дарга асан О. Сийлэгмаа нь үг хурц, үйлдэл нь шулуун, ажилдаа эзэн болсон хүн. Алдаа оноогоо дэнслэн зөв гарц гаргалгааг олон цаашид асуудлыг шийдэх ёстой байтал, бүхэл бүтэн яамаараа ингэж эргэж хэрүүлийн чанартай мэдэгдэл хийхээр үнэндээ эргэлзэж байна. Мэдлэг мэргэжлээрээ манлайлсан Хүний дээд эрхэм хүмүүс Боловсролын яаманд ажиллаасай

  • O
    OYUN7 сар өмнө

    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу

  • З
    Зөв шалгуул8 сар өмнө

    1. Хожим МҮИС төгссөн гсэн. 2. Чадвар чадамжгүй. Ажилчид нь хүртэл google.trans ашиглаж орчуулга хийдэг. 3. Иргэдийн гомдол саналд нэг ч хариу өгдөггүй

  • З
    Зочин8 сар өмнө

    Shugel uleegchiig xamgaalna gedeg yum ug ni bddaggui biluu?!

  • З
    Зохиолч Л.Пүрэвдорж8 сар өмнө

    Таминь ээ, одоо цаг чинь 1937 он биш шүү. Жаахан сэхээ орно байгаа.

  • З
    Зочин8 сар өмнө

    Сийлэгмаа гэж хэрүүлч авгай байна даа. Ажилдаа эзэн болж чаддаггүй, хариуцлагагүй хүн бололтой.

  • И
    Иргэн8 сар өмнө

    Сийлэн багш шүгэлээ тултал үлээгээрэй

  • E
    ee8 сар өмнө

    сийлэгмаа өөрөө тийм цэвэр хүн биш л дээ

  • З
    Зочин8 сар өмнө

    Зөв тэгэх ёстой. Ёстой балай авгай шүү камер харахаараа шудрага царайлна цаад хүн нь худ шүү

  • Д
    Долоогч8 сар өмнө

    Энэ авгай хөөрхий шудрага ажилласан гэж ажлаасаа хөөгдөв

  • З
    Зочин8 сар өмнө

    Сийлэгмаа зөв л шаардлага тавьсан байна. Мэдлэг боловсролтой шударга хүн хэнээс ч айхгүй үгээ хэлнэ. БЗС-аас зээл авчихаад эргэж төлөөгүй нохдуудын 360 тэрбум ₮-ийг төлөхгүй гэж л Сийлэгмааг ажлаас нь халсан. Зээлийг нь тэглэсэн Л. Гантөмөр мэтийн нөхөд авилга авсан л байж таарна. Ерөнхийлөгчид өрсөлдөх санаатай болохоор замаа цэвэрлэж байгаа ёоз нь биз.