Прокурор асан Э.Амарбатыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласанд тооцон 27 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хаслаа

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 3 мин 43 сек
280
legacy:amarbat/623922927_2157369445006952_6788275783223178599_n.jpg

Прокурор асан Э.Амарбат нарын 7 хүнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж өчигдөр шийдвэрээ танилцууллаа. Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь хүргэвэл,

"Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мандахбаяр, Ц.Гантулга, П.Энхтогтох, Э.Амарбат, П.Одонтунгалаг, Б.Батсүх, Ш.Батхолбоо нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202003650383 дугаартай хэргийг хянан хэлэлцлээ.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш.Батхолбоог “Худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.Батхолбоог цагаатгаж,

Шүүгдэгч Э.Амарбатыг “Хахууль авах” гэмт хэрэгт; шүүгдэгч Б.Мандахбаярыг “Хахууль өгөх” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Б.Мандахбаяр, Ц.Гантулга, П.Энхтогтох нарт холбогдуулан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Мандахбаярыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд,

-Залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд,

-Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Ц.Гантулгыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд,

-Шүүгдэгч П.Энхтогтохыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд,

-Шүүгдэгч Э.Амарбатыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч П.Одонтунгалагийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд,

-Шүүгдэгч Б.Батсүхийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага:

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцсон оролцоо, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал болон улсын яллагчийн ялын санал дүгнэлт, өмгөөлөгч нарын тайлбар зэргийг харгалзан шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр улсын яллагчийн саналын хүрээнд дараах байдлаар оногдуулав.

Шүүгдэгч Б.Мандахбаярыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 04 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар хорих ялаар,

Залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэгт 03 жилийн хугацаагаар хорих ялаар,

Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэгт 03 жилийн хугацаагаар хорих ялаар,

Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

дээрх ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 04 жилийн хугацаагаар, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 01 жилийн хугацаагаар тус тус хасаж, нийт эдлэх ялыг 09 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Гантулгыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 04 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч П.Энхтогтохыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 04 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Э.Амарбатыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 04 жилийн хугацаагаар хасаж, 27.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч П.Одонтунгалагийг Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Б.Батсүхийг Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Б.Мандахбаяр, Ц.Гантулга, Б.Батсүх нарын цагдан хоригдсон хоногуудыг эдлэх ялд нь оруулан тооцсон болно" гэжээ.

tenx-hd
Хуваалцах:280

СЭТГЭГДЭЛ (28)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zochin

    Хариуцлага хүлээлгэж бна гэж эрхлүүлчих юм аа

  • З
    Зочин

    Ингээд л болоо юу

  • U
    Unshigch

    Har sanaatan heel hahuuli uvurtulj yavdag

  • З
    Зочин

    Mongolin ireegui hetsuu bnaa

  • З
    Зочин

    Шшшш чаваас ингээд л болоо юу

  • З
    Зочин

    Ид нар чинь бүгд энхийн цагаан тагтаанууд юм бишүү ард түмнийг эргэж доромжиллоо хэзээ болих юм

  • З
    Зочин

    БУМБАЯРЫН АВГАЙ Одонтунгалаг мөнүү

  • З
    Зочин

    Энэ шүүх прокрорын бгууллагыг бүр татан буулгавал таарна хулгайч дээрэмчид замаа алдлаа улс орон сүйрлээ шударга юм бхаа болилоо хүүхэд залуус нь зэрлэгшлээ яанаа монголын ирээдүй

  • G
    Ganzorig

    Iim hulgaich nartai shvvh tsagdaa bsan tsagt Mongolchuud amaaraa shoroo idne 100 200 sayaar torgood bvh nasaar ni iim ajil hiilgehgvi bolgood uguuch

  • Х
    Хахахаха

    Авилгын индексээр 182 улсаас 124 орсон байна лээ. Энэ дээрхээс харахад 124т орох нь аргагүй юм байна.

  • З
    Зззз

    Авилга хээл хахууль авчаад байхад, манай шүүхийн шийтгэл нь энэ, хууль шүүх цагдаа нь авилгад нэвт идэгджээ.

  • Ч
    Чинбаа

    Шүүхийн өмхий авилагачидын нүүр царай ийм л байна өөдгүй тэмцэж чаддагүй ард түмэн минь. Ард олноороо энэ шүүгч нарт доромжлуулаад байж байхаасдаа.

  • З
    Зочин

    Aмарбат гэж нэг донтой лалар байдгийн хүчингийн хэргээ цавчуулсан авилгын хэргээ бас цавчуулчихсан байх шивдээ...сда

  • З
    Зочин

    Bvh nasaar n

  • З
    Зочин

    Хүчин хийсэн гэх юм билээ

  • З
    Зочин

    Ингэж хууль батлаад шүүх тэрийг нь хэрэгжүүлдэг бол одоо эрх зүйт төр, нийгэм гэж байгаад ч яахав дээ

  • З
    Зочин

    Хурцыг хэзээ яллах вэ

  • Z
    Zochin

    Хүүхэн хүчиндээд ч ялгүй гарчихдаг. Эд нарт торгууль чинь шагнал шүү

  • З
    Зочин

    Амарбат илэрч байгаа нь энэ шүү дээ Амарбатад илрээгүй ард нь зөндөө юм үлдсэн байгаа,үүнийг өөрөө ч мэдэж байгаа байх,ингэж салсан нь чамд өлзийтэй дөө

  • В
    Варане

    Тои хүмүүс том л байдаг юм байна. Энэ цаг хугацаа хэзээ дуусдаг болдоо.

  • З
    Зочин

    Ёстой гоё юм.1тэрбумыг авчихаад 27 саяаар нь торгуульчих юмсан. Энэрэнгүй шүүхтэй байх сайхан шүү. Шүүгчид нь яахав 10 саяыг өгчихнө. Тэгээд ОКЕ.

  • З
    Зочин

    Амарбат чинь Авилгатай тэмцэх газрын комиссар байсан биз дээ. Одоо болохоор прокурор гэхээр шүүх , прокурор, авилгатай тэмцэхийнхэн бүгд авилгалд идэгдсэн . Хэндээ итгэх юм бол доо. Ял нь хөнгөдсөн байна.

  • З
    Зочин

    Мафийн толгойогч Амарбат ялгүй үлдлээ

  • З
    Зочин

    Ажилдаа мундаг хариуцлагатай прокурор байсан Амарбат хүний төлөө гэсэн сэтгэлээ болих хэрэгтэй

  • Н
    Настан

    Энэ шүүх хурал бол манай хуулийн байгууллагууд хэрхэн ялзарсаныг харуулах ээлжит нэгэн баримт болон үлдлээ.Хэрэг хуучирдаггүй.Шударга ёс тогтвол эргэж үзэх нөхцөл үүсэхийг үгүйсгэхгүй.

  • З
    Зочин

    Бүлэг.сүрэг хулгайчид.тэднийг толгойлсон Хууль сахиулагч нь хуулийг уландаа гишгэж хийх ёсгүй зүйлийг хийж нийгмээ самарч байхад өнөөгийн Хууль сахиулагчид нь зүгээр р л тоглоод нийгмээ хохироож бна

  • И
    ИРГЭН

    МАН -АН мафиуудын хууль хяналтын байгууллагаын ердийн луйвар булхай, хууль бус шийдвэр байдаг л нэг шившиг!!! МАН ийм шийдвэрийн дэргэдүүр хэзээ зүгээр өнгөрдөггүй болно тэр цагт Монгол улс хөгжил ярина!!

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud