ӨВЛИЙН ОЛИМП: Уулын цанын төрөлд А.Ариунбат, гүйлтийн цанад Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар өрсөлдөнө

Спорт
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 1 мин
00
legacy:2026/02/627650847_886441997351019_8685537872530686807_n.jpg

Өвлийн олимпын 25 дугаар наадмын нээлтийн үйл ажиллагаа Италийн Милан хотын 80.000 хүний суудалтай алдарт Сан-Сиро цэнгэлдэх хүрээлэнд болж байна.

Монгол Улсаа төлөөлөн уулын цанын төрөлд А.Ариунбат, гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар өрсөлдөнө.

Манай баг нээлтийн үйл ажиллагаанд 92 улсаас 58 дугаарт жагсч Сан-Сиро цэнгэлдэхэд орж ирэв. Харин Монголын багийн тугчаар А.Ариунбат, Э.Ариунтунгалаг нар жагслаа.