Улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалт энэ сарын 16-нд дуусна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2026/02/ulaanaa1.jpg

2011.01.01 – 2016.12.31 хооронд төрсөн 10–15 насны хүүхдүүдэд Улаанбурхан, Улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хийж байгаа билээ. Энэ насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж, өвчин хүндрэх, амь насанд аюул учруулах эрсдэлтэй байгааг ХӨСҮТ-өөс мэдээлээд байгаа юм. Нэмэлт дархлаажуулалт хоёрдугаар сарын 16 хүртэл үргэлжилнэ.

Дархлаажуулалтад хамрагдах тохиолдолд:

• Төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль

• Сум, өрхийн эрүүл мэндийн төв

• Салбар амбулатори

• Дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетад очиж хийлгэх боломжтой.