“The Huns”, “Lynn Vision” багийг буулган авч финалд өрсөлдөхөөр боллоо

Спорт
TurbatУнших: 1 мин
10
legacy:floyedpak/hunsfinal.jpg

CS2 цахим спортын PGL Bucharest 2026 тэмцээн ирэх дөрөвдүгээр сарын 3-11-нд зохион байгуулагдана. Уг тэмцээнд Ази тивээс оролцох багийг тодруулах Зүүн Азийн бүсийн шалгаруулалтын сүүлийн тоглолтууд өнөөдөр болж байна.

Монголын “The Huns” баг, БНХАУ-ын “Lynn Vision” багыг 2-0 харьцаатайгаар буулган авч финалын шатанд шалгарлаа. Тэдний дараагийн учраа “Rape Atom” багтай тоглоно.

“Lynn Vision” багийн сонгосон Dust2 дээр хоёр удаа нэмэлт цаг гарган 19:17-оор ялалт байгуулсан. Харин өөрсдийн сонгосон Ancient дээр 13:11 харьцаатайгаар буулган авлаа.

“The Huns”, “Rape Atom” багууд BO5 зарчмаар өрсөлдөнө.