“The Mongolz” ESL Pro League 23 тэмцээнийг хожлоор эхлүүллээ

Спорт
BolormaaУнших: 1 мин
00
legacy:2026/03/EWw9C9c9VyyMuH1kOO0eCZ.jpg

ESL Pro League 23 тэмцээний хоёрдугаар шатанд урилгаар байгаа "The Mongolz" эхний тоглолтоо өнгөрөгч шөнө "Pain" багийн эсрэг хийж 2:0 харьцаатайгаар буулган авлаа. "The Mongolz"-оос "Mzinho", "910" нар сайн тоглолтоо үзүүлэн 45 kill хийж бүх тоглогчдыг тэргүүллээ.

Эхний үе дээр "Pain" багийн сонгосон "Nuke" зам дээр хоёр ч удаа цаг сунгасан тоглолт гарч 19:17 харьцаатайгаар буулган авсан. Харин өөрсдийн сонгосон Mirage дээр 13:9 харьцаатайгаар өрсөлдөгч багаа буулган авсан.

Хоёр багийн нийт тоглолтын харьцаа 20 болж үүнээс "The Mongolz" 13 тоглолтод ялалт байгуулаад байна.