Өмгөөлөгч О.Анхбаяр: Дээрэлхэлтийг Эрүүгийн хуульд гэмт хэрэг болгож оруулах шаардлагатай хэмээн дүгнэж байна

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин 8 сек
50
legacy:AnkhbayarOmgoologch/321677503_1874112112928376_362354484051990844_n.jpg

Ахлах ангийн сурагчдын нэгнээ дээрэлхэж, зодож, хувцсыг нь хөвгүүдийн нүдэн дээр тайлахыг завдаж буй бичлэг цахим орчинд цацагдаж, нийгмийн айдаст автуулаад байна. Зодооны асуудалд Ерөнхий боловсролын 130, 21, Номт наран сургуулийн 11, 12 дугаар ангийн 8 сурагч холбогдоод байгаа юм.

Уг асуудалтай холбогдуулан өмгөөлөгч О.Анхбаяр цахим хуудастаа "Миний бие хуульчийн нийтэд ажлын хүрээнд өмгөөллийн ажлын хажуугаар 10-н жилийн дунд сургуулийн ахлах ангийнханд дээрэлхэлтийн эсрэг уулзалт хийдэг уламжлалтай юм. Энэ ажлынхаа хүрээнд олон арван сургууль дээр очиж сурагчидтай уулзаж байлаа. Ер нь бол дээрэлхэлт гэдэг зүйл хэзээд байсан бөгөөд үүнийг хэн ч төдийлөн тоодоггүй, анхааралдаа авч хариу арга хэмжээ авч удаа миний багад лав байгаагүй юм. Гэлээ гээд аав болоод хуульч болоод энэ үзэгдлийг зүгээр зөнд нь бас орхиж болохгүй гэж боддог болсон. Миний бага залуу үеийн дээрэлхэлтээс одоогийн дээрэлхэлт бүр илүү хорон бөгөөд олон нийтийн сүлжээ ашигладаг болсон айхтар ноцтой үр дагавар үүсгэдэг болжээ. Иймээс энэ үе тэнгийн дээрэлхэлтийг яавч зүгээр орхиж болохгүй асуудал юмаа. Иймээс энэ сайн дурын ажлаа бүр илүү хийх ёстой юм хэмээн бодож байна.

Дээр нь нэмж хэлэхэд хүүхэд мөртлөө цадигаа алдсан адгуус мэт авирлах энэ хүмүүсийн эсрэг эрүүгийн журмаар тэмцэх цаг нь нэгэнтээ болжээ. Дээрэлхэлтийг Эрүүгийн хуульд гэмт хэрэг болгож оруулах шаардлагатай хэмээн дүгнэж байна" хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин6 сар өмнө

    Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарах эрүүл, 100% бэлэн бөөрний донор хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон хандивлагчид манай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM имэйл хаягаар холбогдоно уу. Бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хүлээж буй хүндэт өвчтөнүүдийг тань яаралтай хүлээн авна. Хүндэтгэсэн. APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • D
    DR. ADITYA6 сар өмнө

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • Э
    Энгүүн6 сар өмнө

    хүн зодоод, тарчлааж байхад дээрэлхэлт гэж тэнэгтээд бх юм.

  • З
    Зочин6 сар өмнө

    Багаасаа ийм дээрэлхүү юм чинь том болоод ямар хүн болох нь тодорхой.таслан зосоох хэрэгтэй!!!!

  • З
    Зочин7 сар өмнө

    Уламжлалтуудын угсаа залгамжлагчууд .