Бодонс хагас шигшээд шалгарч Эйпстэй учраа таарлаа

Спорт
BolormaaУнших: 1 мин
00
legacy:tsanjidphoto/651173106_922420660761143_995937073891344595_n.jpg

"Сэлэнгэ Бодонс”, “Омни Эрдэнэт Майнерс” багуудын цувралын тав дахь тоглолт болж өнгөрлөө. Хоёр багийн тоглолт үндсэн цагт 77:77 харьцаатайгаар нэмэлт цагт шилжив. Нэмэлт цагт тоглолт шийдэгдэж Бодонс 85:82 харьцаатайгаар хожил байгуулж хагас шигшээд шалгарлаа.

О.Тулга тулсан газар найдвартай байж 18 оноо, 9-н самбар, 7-н ашигтай дамжуулалт өгч багынхаа хожилд чухал нөлөөг үзүүлэв. Бодонс хоёр дахь жилдээ хагас шигшээд шалгарлаа. Ингэснээр хагас шигшээд Эйпс, Бодонс багууд учраа таарч байна.