МҮОХ-ны Ерөнхийлөгчид Б.Баттүшигийг улираан сонгох чуулган болж байна

Спорт
BolormaaУнших: 1 мин
20
legacy:2026/03/NewFolder/NewFolder1/MPAPHOTO2022126of44.jpg

Монголын Үндэсний Олимпын Хорооны ээлжит чуулган өнөөдөр болж байна. Чуулганаар тус хорооны Удирдах зөвлөлд нэр дэвшигчид болон МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох юм.

Олон улсын олимпын хорооны гишүүн Б.Баттүшиг МҮОХ-ны ерөнхийлөгчөөр улиран сонгогдохоор ганцаараа нэр дэвшиж байгаа бол Дэд Ерөнхийлөгчид 6, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнд 19 хүн өрсөлдөхөөр хүсэлтээ өгсөн байна.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн Я.Содбаатар Дэд Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлжээ. УИХ-ын гишүүн Ч.Номин, А.Ганбаатар нар гүйцэтгэх зөвлөлд өрсөлдөнө.