“Тбилисийн их дуулга” тэмцээн өнөөдөр эхэлнэ

Дэлхийн чансааны оноо олгох “Тбилисийн их дуулга” тэмцээн Гүрж улсын Тбилис хотноо өнөөдөр эхэлж байна. Энэхүү тэмцээнд ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатарын удирдлага дор МУГТ Ц.Цогтбаатар, Л.Энхрийлэн тэргүүтэй 9-н тамирчин өрсөлдөнө. Өнөөдөр эрэгтэйчүүдийн -60 кг, -66кг, -73 кг болон эмэгтэйчүүдийн -63 кг-ын жингийн барилдаанууд болно.
Эрэгтэй жингийн -60 кг-д Б.Сүхбат, Н.Мэндсайхан, -66кг-д ДАШТ-й хүрэл медальт К.Ёолк, Ө.Жанцандорж, -73кг-д Олимпын наадмын хүрэл медальт, Дэлхийн аварга МУГТ Ц.Цогтбаатар нар хүч үзнэ. Харин эмэгтэйчүүдийн -48кг-д А.Мишээл, -57кг-д Өсвөрийн дэлхийн аварга М.Цэндбазар, -63кг-д ДАШТ-й хошой хүрэл медальт, МУГТ Л.Энхрийлэн, -78кг-д Ж.Урангоо нар барилдана.



