Хөгжлийн лигийн цувралын гурав дахь тоглолт өнөөдөр болно

Спорт
BolormaaУнших: 1 мин
00
legacy:tsanjidphoto/650166670_122300094668020388_8211933034743009290_n.jpg

Монголын сагсан бөмбөгийн Хөгжлийн лигийн аваргын төлөө "Western Warriors", "TLG Tushig Bagana" багууд өрсөлдөж байгаа. Хоёр багийн цувралын гурав дахь тоглолт өнөөдөр Спортын төв ордонд 18:00 цагаас эхэлнэ.

Аваргын цувралыг "Western Warriors" баг 2-0 харьцаатайгаар тэргүүлж яваа. Цувралын эхний тоглолтод 88:82, хоёр дахь тоглолтод 76:64 харьцаатайгаар хожил байгуулсан.