ОХУ-аас агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлэхээр тохиролцов

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
100
legacy:tomordulam hot baiguulalt/260417205051.png

Монгол Улсын Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Оросын Холбооны Улсад албан томилолтоор ажиллаж байна. Уг ажлын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Евгеньевич Цивилёвтэй уулзаж "Монгол Улсад Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" Монгол Улс болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт протоколд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ боллоо. Уг хэлэлцээр нь манай улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлэх бөгөөд "Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх тухай" хэлэлцээрийн хамт хүчин төгөлдөр үйлчлэх юм.

Ингэснээр, Ойрхи Дорнодын нөхцөл байдалтай холбоотой газрын тос, шатахууны урьд өмнө байгаагүй үнийн өсөлтийг бууруулах талаар ажиллах, хангамжийг тогтворжуулах чухал ач холбогдолтой юм.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Эцсийн эцэст муу нэртэй луу данстай Орос л Монголд тусалдаг юмдаа. Зүгээрээ Оросыг муу хэлж л байг, тэгэх тусам Орос улс сайн явнаа. Муу хэлүүлэх сайн шүү, магтуулах харин эсрэгээрээ муу байдаг.

  • З
    Зочин

    Монголын наймаачин үмбүүнүүдээсээ асуугаач, бензины болон керосины хомсдол үүснэ гэдэг сургаар бараа бүтээгдэхүүний үнэ дураараа нэмдэг заншилтай шүү дээ🤗

  • З
    Зочин

    Монголын наймаачин үмбүүнүүдээсээ, бензины болон керосины хомсдол үүснэ гэдэг сургаар бараа бүтээгдэхүүний үнэ дураараа нэмдэг заншилтай шүү дээ🤗

  • Ү
    Үнэн үнэн үнэн

    2 хөрштэйгээ найрсаг зөв ойлголцож явах нь чухал.Бид газраа аваад нүүж чадөхгүй шүү.Хөршүүдээ муулдаг этгээдүүд бол эх орноо хэцүүдүүлэх гэсэн санаа зорилготой эх орны эрх ашгаас урвасан новш нар шүү.Өөрсдөө юу хийж чадахгүй мөртлөө бусдыг шүүмжилж муулагч нар.

  • И
    Иргэн

    Сүүлийн үед Оросууд маань бэлэн ам шалдан гуя болоод байгаа шүү!!! Дайны улмаас гадаад оронд хийж байсан Оросын бүх төслүүд дампуурсан!!!

  • З
    Зочин

    na......i

  • Z
    Zochin

    Орос түлшнийхээ үнийг нэмэхгүй гэж сонссон. Тэгээд яагаад юмны үнэ өсөөд байгааг л ойлгохгүй байна. Төр засаг үнийн өсөлтийн эсрэг ажил хиймээр байна.

  • З
    Зочин

    42 размерийн гутал овоо өндөрт шааж бх чинь вэ? 91оны мах намын гөлөг Мундаг бна.Ядаж л монгол хүн юм даа

  • Т
    томоо

    болжийшд магтмаар бна

  • З
    Зочин

    Монголчууд Оросоос байнга гуйлга гуйдаг тул Оросыг муулаад үзээрэй!