Багийн эзэд хожигдохоороо хуруу, гар нь гозолзоод эхлэх юм

Спорт
BolormaaУнших: 3 мин
70
legacy:tsanjidphoto/657263574_793546760477265_6900412476497048761_n.jpg

Лигийн тоглолт эхлэхээс 1-2 цагийн өмнө Спортын төв ордны зүүн талын жижиг хаалган дээр оочирлож, бараг зодолдох шахам дайрч арай гэж орно. Аз байвал сандал дээр сууна. Заримдаа зогсоогоороо бүүр болохгүй бол хамгийн урд эгнээний шалан дээр суугаад үзнэ. Олон хүний амьсгал нийлээд саунд суух дайны халуун болно. Хэдэн жижиг цонх нь бараг онгойхгүй. Талбайд тоглож байгаа сагсчид бүү хэл үзээд сууж байгаа бидний хацар улайн, хөлс урсаж, амьсгаа давчидна. Гэсэн дуртай спортоо үзэхийн тулд бүх зүйлийг үл ажран үздэг байв. Тэр цаг үеийг бодвол бид олон улсын стандартад нийцсэн ордонтой болж пиво ууж тухлангаа лигийн тоглолтоо үздэг болжээ. Холбооны асуудал цэгцэрч лиг маань шинэ ордонд тоглож эхэлснээс хойш олон улсад ч манай сагсчид боломжийн өрсөлдөөнийг үзүүлж байгаа. Шинэ багууд лигт орж тэр ч хэрээр хөгжөөн дэмжигчид нэмэгдсэн. Монголчууд үндэсний бөхөө хайрлаж, хүндэлдэг шиг сагсан бөмбөгийн спортыг үзэж, хөгжөөн дэмжиж байна.

legacy:tsanjidphoto/656013047_1449538730297389_2964870344583331587_n.jpg

Гэвч сайны хажуугаар саар гэдэг шиг зүйлс бас болох юм. Энэ жилийн дээд лигийн хагас шигшээ цувралд “Эс Жи Эйпс” болон “Сэлэнгэ Бодонс” багууд учраа таараад байгаа. Энэ хоёр багийн хувьд сүүлийн жилүүдэд хөгжөөн дэмжигчдийн тоо нэмэгдэж, нэр хүндийг олоод байгаа багууд. Эйпс Г.Дөлгөөнийг багтаа нэгтгэсэн бол Бодонс 3х3 сагсны шигшээ багийн залуусыг эгнээндээ нэгтгэсэн. Мөн Олимп, дэлхийн аварга Д.Казинсыг багтаа элсүүлсэн. Тэр ч утгаараа тоглолтын билет олдохгүй ордон дүүрч байна. Цуврал ч өрсөлдөөнтэй, ширүүн, өгөө аваатай үргэлжилж байна.

Өчигдрийн тоглолтын үеэр Бодонсын эзэн Л.Наранбаатар талбайгаас гарах үедээ хөгжөөн дэмжигчид рүү салаавч гаргасан нь олны дургүйцлийг багагүй хүргэлээ. Спортод хөрөнгө оруулалт хийж сагсан бөмбөгийн хөгжилд хувь нэмэр оруулж байгааг нь үргэлж сайшаана.

legacy:tsanjidphoto/d22cf43da7844a599b8db509ac102792.jpg

Гэхдээ багийн эзэн баг нь хожигдлоо гээд салаавч гаргаад явах хэр ёс зүйд нийцэх бол. Хожил, хожигдол бол спортын салшгүй хэсэг. Үүнийг багийн эзэд хамгийн сайн ухамсарладаг баймаар юм. Хожигдлоо гээд хөгжөөн дэмжигчид рүү салаавч гаргаад, зүй буй үйлдэл гаргаад явбал юу болох уу. Шатаж, уурлаж болно харин та тоглогч биш багийн удирдлага гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Шуудхан хэлэхэд салаавчаа хармаандаа гаргадаг болчхоод ордонд ордог болмоор байна. Ямар ч спортод хожсон ч хожигдсон ч гар бариад хоёр тийш салдаг. Энэ бол хүндлэл бас ёс зүй. Гэтэл манай багийн эзэд л хорсож шатаад хуруу, гараа гозолзуулаад байх юм.

Хэрээ, хэрээний харыг гайхав гэгчээр Эйпсийн О.Мөнхжин 2023 онд сагсан бөмбөгийн ордонд усны сав шидэж, салаавч гарган талбайгаас хөөгдөж байсан. Багийн эздүүд энэ үйлдэлдээ уучлалт гуйгаад өнгөрдөг. Гэхдээ энэ асуудал цаашид гарахыг эсвэл хүүхэд, залуучуудын толгойд ингэж болдог юм байна гэсэн бодол төрөхийг үгүйсгэхгүй.

legacy:tsanjidphoto/625686981_26348933588046000_7564122685288511116_n.jpg

Нэг удаагийн зүй бус үйлдлээс болж баг хөгжөөн дэмжигчдээ алдах, хөрөнгө оруулалт буурах, цаашлаад багийн тоглогчдын амжилтад ч нөлөөлөх гээд олон эрсдэлтэй. Тэр ч утгаараа NBA болон Европын лигүүд ёс зүйн суудлыг нухацтайгаар авч үздэг. NBА багийн эздээр жишээ аваад үзье. Багийн эзэн талбайд орж ирээд эсрэг багийн хөгжөөн дэмжигчидтэй маргалдаад, зүй бус үйлдэл гаргаж байсан тохиолдлыг санахгүй юм. Харин ч эсрэгээрээ алсаас багийнхаа тоглолтыг үзэж суудаг.

Тамирчид талбай дээр маргалдах, хэл амаар нэгнийгээ өдөх, үл ойлголцох асуудлаас болж спортын бус үйлдэл гаргасан тохиолдолд холбоо арга хэмжээ авдаг. Харин салаавчны асуудлыг яаж шийдэх нь тодорхойгүй хэвээр.

Өөрийн гаргасан үйлдэлдээ Бодонсын эзэн цахим хуудсаараа дамжуулан уучлалт гуйсан. Эйпсийн О.Мөнхжин ч бас гуйж байсан. Сарын дараа, эсвэл дараа жил багийн эзэн, эсвэл менежер ийм үйлдэл гаргавал дахиад л уучлалт гуйгаад өнгөрөх үү. Эсвэл холбоо үүн дээр илүү анхаарал хандуулж ёс зүйн асуудлыг тусад нь авч үзэх үү.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • О
    Онигоо6 сар өмнө

    Манай энэ хэдийн дарга ч гэж дээ. Хожиж хожигдож мэдэхгүй далдага хэдэн өлөэ бөөснүүд. Ийм байхаар яаж ч дээшээ хогжих вэ дээ. Олсон хэдээ яаж ийх вэ гээд толгой өвтгөсөөр байтал дужсах биздээ

  • З
    Зочин6 сар өмнө

    Энэ нэг шантаажчин үйлдвэр дампууртал хулгайлчихаад элийрээд байх юм

  • Z
    Zochin6 сар өмнө

    Өөрсдийгөө юу гэж бодчихсон юм. Хүмүүжилгүй бүдүүлэг юмнууд.

  • З
    Зочин6 сар өмнө

    Өмдөө шувтлаад шодойгоо гаргачихгүй бол ч дүүрчээ?

  • З
    Зочин6 сар өмнө

    Өчнөөн алба хашиж явсан,ёс зүйгүй үйлдэл гаргаад л бх юм.Бусдыг ингэж доромжилж болохгүй дээ

  • �
    🤔6 сар өмнө

    Үнэн.

  • И
    ИРГЭН6 сар өмнө

    Оддын өвчин! Ккк Өөрсдийгөө АНУ мэргэжлийн сагсан бөмбөгийн хэмжээнд хүрсэн гэж мансуурагчид