Нийслэлийн АН-ын даргын сонгууль ирэх сарын 5-нд болно

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:an ardchilsan nam shine/1O8A5877.jpg

Ардчилсан намын дотоод сонгууль үргэлжилж, 20 аймаг 9 дүүргийн намын дарга нараа сонгосон. Харин нийслэлийн Ардчилсан намын даргын сонгууль ирэх сарын 5-ны өдөр болох юм байна.

Одоогоор Нийслэлийн АН-ын даргаар хэн сонгогдох вэ гэдэг нь анхаарал татаж байна.

Нэр дэвшигчдийн бүртгэл өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдрийн 17 цагт хүртэл үргэлжлэх юм. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Ө.Шижир нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшихээр материалаа хүргүүлжээ.