“Нарны хорооллын … тоотод зодуулж нас барсан гэх иргэн гэмтэл шархгүй, бөөлжсөн байдалтай нас барсан нь тогтоогджээ”

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
00
legacy:ХХЗХ/tsagdaamashinncopy.jpg
legacy:2025/09/tsagdaamashinncopy1.jpg

Нарны хорооллын оршин суугчдын группт ... дугаар байрны 13 давхарт хүн зодуулж нас барсныг цагдаагийнхан олж тогтоон шалгаж байна гэх мэдээлэл тавигдсан.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Цагдаагийн байгууллагад "Нарны хорооллын .... дугаар байрны 13 дугаар давхарт хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл 2026 оны гуравдугаар сарын 30-ны өдөр ирсэн. Ирсэн дуудлагыг хүлээн авч шалгахад СХД-т оршин суух хаягтай эрэгтэй 55 настай Г нь ил харагдах гэмтэл шархгүй, бөөлжсөн байдалтай нас барсан болох нь тогтоогдсон. Уг хэргийг шалгах ажиллагаа явагдаж байна" гэв.